Б.Бат-Эрдэнэ:Гишүүдийн зарим нь хамраа гаргасан суугаад байна, маскаа бүгдээрээ зүүмээр байна

2020-04-09

УИХ-ын чуулганы цахим хуралдааны дэг болон эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Чуулган 54.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Дэгийн тухай хуульд зарчмын зөрүүтэй 12 асуудлаар санал хурааж байна.

 Б.Бат-эрдэнэ:

Хошуувчтай өдөржин суухад амаргүй байгаа. Гэхдээ зарим нь хамар нь ил гарсан сууж байна. Нэгэнт сэргийлж байгаа бол бие биедээ шаардлага тавьж,бүгд масктай суух ёстой байна. Тэрнээс гадна огт ирдэггүй нөхдүүд байдагт ямар хариуцлага тооцох юм бэ?

 Г.Занданшатар:

УОК-ын шийдвэрээр 10 метр зайтай сууж байгаа хүмүүсийн хувьд заавал маск зүүх шаардлагагүй. О.Баасанхүү гишүүн маскгүй байж гишүүд дээр очиж ярихаа болиорой.

Гишүүд бусадтайгаа хоёр метрээс ойртож ярихгүй байх ёстой.

О.Оюунчимэг:

Парламент өөрөө хамгийн их хариуцлагатай байх ёстой. Тасалсан,хариуцлагагүй хүмүүсийг нэртэй устай хэлж байхгүй бол дунд нь хавтгайруулж байна.  Онцгой байдлын үед заавал гишүүн болгон үг хэлэхгүйгэрэ нэг нь төлөөлөн саналыг нэгтгэн,хэлэх боломж бий юу? Шаардлагатай бол хоёр,гурав дахь өдөр,хагас,бүтэн сайнд ч хуралдах хэрэгтэй байна.

С.Бямбацогт:

Б.Бат-Эрдэнэ гишүүний зүгээс онцгой нөхцөл байдал үүссэн үед эдлэх эрх,үүргийг чангатгая гэсэн саналыг гаргасан. Гишүүн товлосон цагт цахим хуралдааны ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар гишүүний үг хэлэх эрхийг хасна. Онцгой байдлын үед чуулган хурдан,шуурхай хуралдуулах ёстой. Цахимаар явж байгаа учраас Тагнуулын ерөнхий газрыг үүрэгжүүлж оролцуулна. Үг хэлэх хугацааг гурван минут болгосон. УИХ-ын тухай,Чуулганы хуралдааны дэгийн туха хуулиар шаардлагатай үед амралтын өдрүүдэд хуралдаж болно. Зохицуулалтыг нэмж тусгахаар оруулж байна. 19 гишүүн нэг хүн нь халдвар авахад 19-лээ карантинд орох эрсдэлийг зохицуулах хуулийн зохицуулалт ороогүй байна.Үндсэн хульд нийцэх эсэх нь тодорхойгүй байна.

Д.Лүндээжанцан:

Тамгын газар,УИХ-ын хурлаас нэг л халдварын тохиолдол илрэхэд тусгаарлагдаж,утсаар ч саналаа хэлэх санал боломжийг нэмэнт өөрчлөлтөд тусгагдсан байгаа. Ирцийн асуудлыг тухайн үед нь зохицуулна.

Товлогдсон цагт ирцээ бүртгүүлээгүй,нүндэтгэн үзэх шалтгаангүйгэрэ товлосон цагт ирээгүй бол тухайн гишүүний үг хэлэх эрхийг хасна гэсэн зарчмын зөрүүтэй саналыг 53 гишүүнээс 41 гишүүн дэмжиж, 77.3 хувийн саналтайгаар дэмжигдлээ.

Хоцорч ирсэн О.Баасанхүү :

Өмнөх парламент 10,000 цаг тасалдаг байсан бол одоо 1,000 цаг тасалдаг  болсон байна.  Үгээ хасуулна гэдэг сонин зүйл байна. 30 жилийн өмнөх коммунист сэтгэлгээ байна. Ардчилал үг хэлдэг,үзэл бодлоо илэрхийлдэг болгосон. Үг хэлэх эрхийг хасна гэсэн заалт оруулж байгаа нь адилхан гишүүнийхээ эрхэнд халдаж байгаа асуудал байна.Ганцхан надад  зориулж ийм заалт оруулах хэрэггүй байх.

Г.Занданшатар :

Та өнөөдөр хэдэн минут хоцорч ирэв,хүндэтгэн үзэх шалтгаангүй бол яагаад энэ онцгой үед ийм хариуцлагатай байгаад,цагтаа ирж болдоггүй юм? Одоогийн дэгд байгаа чуулганы дэгийг зөрчсөн бол хариуцлага тооцно гэсэн заалтыг тодотгож оруулж ирэхийг чиглэл болгож байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ