Дорноговь аймгийн Замын-Үүдэд халуунтай,нэг сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2020-04-09

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Мэдээлийн үеэр тэрээр ХӨСҮТ-ийн ажилчдын зүгээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хэрэгцээтэй эм,урвалж,оношлуур,тоног төхөөрөмж,зарим үед хэрэгтэй өрөөнүүдийн засварыг шуурхай шийдэж байгаад талархал илэрхийлснийг уламжиллаа.

“Дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүдэд нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, тандалтын зорилгоор авсан 21 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлийн онгоцоор ирсэн 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалт,тандалт хийж байна.

Өнөөдрийн байдлаар 205 хүн байна. Сэлэнгийн батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-рүү тусгаарлаж,ойрын хавьтал болох 15 хүнийг хяналтанд оруулсан. Хавьтлуудын судалгаа үргэлжилж байна” гэв.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ