Ардчилагч Берни Сандерс ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татлаа

Вермонт мужийн сенатор, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихийг хүсэгч Берни Сандерс ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зогсоов гэж Politico мэдээлэв.

Сандерс шийдвэрээ өчигдөр өглөө багтаа зарлажээ. Нийтлэлд мэдээлснээр энэ шийдвэрийг гаргахад Ардчилсан намын өөр нэгэн нэр дэвшигч Жо Байденийн өсөн нэмэгдэж буй амжилт өдөөсөн аж.

Сандерс өөрөө ойрын ирээдүйд нийгмийн сүлжээгээр дамжуулан чухал мэдэгдлээрээ дэмжигчдэдээ хандана гэдгээ хэллээ.

78 настай Сандерс бол Байдены хамгийн томоохон өрсөлдөгч байсан юм. Тиймээс энэ оны 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамптай Байден өрсөлдөх нь ээ.

2016 онд Берни Сандерс Ардчилсан намаас нэр дэвшихээр оролдсон боловч Хиллари Клинтонт ялагдсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ