Орос улс ажилгүйчүүд,ял эдэлж буй иргэдээ ургац хураалтанд татан оролцуулахаар болжээ

2020-04-09

ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд өчигдөр хийсэн мэдэгдэлдээ жилийн ургац хураалтад ХАА-ын их сургуулийн оюутнууд,ажилгүйчүүд болон ял эдэлж буй иргэдээ татан оролцуулахаар болсон тухай мэдэгджээ.

Коронавирусын улмаас гадаад хилээ хааснаар,улирлын чанартай гадаадын ажиллах хүчин хомс байгаа учраас ОХУ-ын хэмжээнд энэ жилийн ургацыг хураахад нэмэлтээр 23 мянган хүн хүч шаардлагатай гэж үзжээ.

Хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд ургац хураалтын зургадугаар сараас эхлэн 11 мянган оюутан,түүнээс гадна ажилгүй болсон иргэд,саяхан ял авсан иргэдийг ажиллуулахаар болжээ.

Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ