• Хөл хорион дүнд Америкийн Лос Анжелес хот 25 жилийн өмнөхтэй адил цэвэр агаартай болжээ

    2020-04-08

    Америкийн Калифорни муж даяар хөл хорио тогтоосноор хэд хэдэн том хотуудын агаарын чанар 25 жилийн өмнөхтэй адилхан цэвэр болж эхэлжээ.

    Дэлхийн хотуудын агаарын чанарыг хянадаг Швейцарийн IQAir технологийн компаниас мэдээлснээр Лос Анжелес хотод гэхэд нийт иргэдийн бие махбодид зогсохгүй сэтгэцийн эрүл мэндэд сөргөөр нөлөөлж ирсэн агаарын бохирдол нь арилж,цэвэр агаартайд тооцогдох болжээ.

    Лос Анжелесын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн салбар сургуулийн хүрээлэн буй орчны эрдэмтэн,Доктор Ифан Зу болон түүний багийнхан мөн ижил өөрчлөлтийг олж харсан байна. Тухайлбал, Калифорни мужид хөл хорио тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл агаарын чанар 20, нарийн ширхэгт PM 2.5 тоосонцорын хэмжээ 40 хувиар тус тус буурчээ.

    Тус хотын энэ оны гуравдугаар сарын мэдээллээр 25 жилийн өмнө буюу 1995 оныхтой адил цэвэр агаартай болсон байна.
    PM 2.5 тоосонцор нь олон эх үүсвэрээр бий болдог ч Калифорни мужийн өмнөд хэсгийн хувьд ихэвчлэн авто тээврийн хэрэгслүүдээс гарах хорт утаа нь гол эх үүсвэр болдог айна.
    Нийт муж даяар хөл хориод орж,гэртээ байснаар замын хөдөлгөөн 80 хүртэл хувиар буурсан нь агаарын чанар их хэмжээгээр сайжирхад голлох нөлөө үзүүлсэн гэж үзэж байна.
    Коронавирусын цар тахлын улмаас олон мянган хүн хөл хорионд орсноос 2-3 сар хүрэхгүй хугацаанд агаарын бохирдлоороо дээгүүрт жагсдаг Энэтхэг,БНХАУ болон Европын зарим улсуудад агаарын чанар сайжирч эхэлжээ.
    Гэхдээ хөл хорио дуусч,иргэд энгийн амьдралын горимондоо шилжмэгч агаарын чанар буцаад муудах аюултай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
    Доктор Ифан Зу “Хэдий цэвэр агаартай болж байгаа боловч энэ нь олон хүний амь нас, амьдралын төвшинг унагасан өртөг өндөртэй арга хэмжээ болж байна.
    Бид жирийн үедээ ч байгаль дэлхийгээ хэрхэн тогтвортой,эрүүл байлгах асуудлыг чухалчлан авч үзэх шаардлагатай болж байна” гэлээ.
    Эх сурвалж:Cnn
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ