
Хотын Дарга С.Амарсайхан Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) дээр ажиллаж,яаралтай өвчтөнүүдийг зөөвөрлөх түргэний машины гарцыг хувийн хэвшлийнхэн дур мэдэн хаасан байсныг нэн даруй чөлөөлж шийдвэрлэхийг чиглэл болголоо.
Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт өдөрт 1000 гаруй иргэн үйлчлүүдэг байна. Click To TweetТөв замтай шууд холбогдох замыг барьсан байсан боловч харамсалтай нь хувийн хэвшлийнхэн дээр нь чингэлэг тавьж, сэндвич барилга барьснаар орц гарцгүй болсон байна.
Хотын Дарга С.Амарсайхан “Мэргэжлийн хяналтаас дүгнэлтийг нь гаргуулаад Газрын алба гарцыг нь гаргаж өг.
Улсын эмнэлгийн гарцыг хаагаад дураараа барилга барьчихдаг юм байж болохгүй.
Энэ байгууллагад гурав хоногийн хугацаа шаардлага хүргүүлж, чөлөөлөхгүй бол өөрсдөө чөлөөл.
Ямар ч зөвшөөрөл байхгүй,хотын ерөнхий төлөвлөгөөнд орчихсон, ХСҮТ-ийн ордог орц гарцыг хаадаг юм байж болохгүй” гэв.
Ийнхүү яаралтай тусламжаар ирж буй иргэдийг төв замтай холбогдсон таван чиглэлээс шууд хүлээн авах боломж бүрдэж байна.
Шууд:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 cэтгэгдэлтэй
manai darga nar oroondoo bish ingeed asuudal shiideed gaduur yawj bwal nisslel doroo l goy bolchino doo
Улсын эмнэлгүүдийн хашаа том байх нь зөв шийдэл. Халдварт гэхэд л халдварт тахал өвчин гарахад хаяа залгаа бөөн байр байшингууд агаар дуслын замаар халдвал бөөн эрсдэл. Хавдар судлалын эмнэлэг гэхэд газрыг нь луйвардаж авч эмнэлэг бариад эмнэлгээ зарна гээд л Билэгт авгай солиорч байна. Халдварт газраа алдсанаа хууль шүүхээр явж Газар эзэмших эрхээ эргүүл авч өөрийн хөрөнгөө эмнэлэгээ барь.
Орц гарч чөлөөлөх хэрэгтэй ийм дураараа байж яаж болох вэ
Tvrvv jil ochij bhda bas gaihjil baila. Harwas emnelegin garah haalga baital tsaad tald n hashaatai bsan. Odo hashaaga boliod ym barichij l de. Dawartsan garid bhima