БНХАУ коронавирусыг дэлхий даяар тархаасан учир “хохирол төлүүлэх” ёстой гэх шаардлагыг гаж үзэл гэлээ

Лондонд төв байртай Хенри Жексоны нийгэмлэг саяхан судалгааны тайлан нийтэлж, Хятад улс “халдварын мэдээллийг нуун дарагдуулан”, “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийг зөрчсөн болохоор коронавирусийн халдварын тархалтад хариуцлага хүлээх ёстой хэмээн дайрч, олон улсын хамтын нийгэмлэг энэ хэргийг шалгаж, Хятад улсаар “хохирлыг төлүүлэх” ёстой гэж мэдэгдсэн. 

Тэгвэл үүнийг БНХАУ-ын тал буруушаажээ. Тус улс “Энэхүү үзэл нь туйлын гаж үзэл юм. Хятад улс асар их золиос гаргаж, дэлхий нийт халдвараас урьдчилан сэргийлэх ажилд хамгаалалтын эхний бэхлэлт болж, үнэт цаг хугацаа хожсон. Хятадын тал цаг тухайд нь халдварын мэдээллээ хуваалцаж, ДЭМБ, Олон улсын хамтын нийгэмлэгт урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийх туршлагаа харамгүй хуваалцсан юм.

Эдгээр нь олон улсын хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөж, тэд сайшаан дэмжсэн. Хятадын халдвараас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ нь “Олон улсын эрүүл мэндийн дүрэм”-ийн шаардлагаас илүү давсан зүйл ч байгаа. ДЭМБ-ын хэлсэнчлэн, Хятад улс олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлсэн талаар дэлхий нийтэд үлгэр жишээ үзүүлж чадлаа. Барууны орны зарим хүмүүс ямар олон улсын хуулиар үндэслэл болгож, Хятадад хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол?

Одоо нэгэнт халдварын тохиолдол 1.2 саяд хүрсэн бол зөвхөн АНУ-д халдвар авсан тохиолдол 360 мянгад хүрч, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өвчний байдал хүндэрч эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна. Дэлхий нийтээрээ халдвартай тэмцэж буй зангилаа үед Европ, Америкийн зарим байгууллага болон зарим улс төрчдийн арьс өнгөөр ялгаварлах үзлээр улс төржүүлэн, хариуцлагыг бусдад тохох үйлдэл нь олон улсын халдварын эсрэг хамтран ажиллахад ихээхэн саад учруулж байна.

Халдвар Европ, Америкт өргөн тархаж байгаа үед заавал хариуцлага хүлээлгэх ёстой бол эдгээр ямарч ёс суртахуунгүй, дэлхий нийтийг тайван байлгахыг хүсэхгүй хүмүүст хариуцлага ногдуулах ёстой” хэмээн няцаажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ