• Ц.Насанбат:Гишүүдийг бүхий л арга хэрэгслээр мөрдөн байцаалтад дуудаж байгаа боловч ирэхгүй байна

    2020-04-08

    ЖДҮХС-тай холбогдсон асуудлаар хэрэг үүсгэгдэж,мөрдөн байцаагдаж байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох хэрэг прокурорын хяналтанд шилжсэн.

    “ЖДҮХС-д УИХ-ын 60 гишүүн холбогдсон.Үлдсэн гишүүдийг яах вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат дараахь мэдээллийг өгөв.

    “Хоёр гишүүний хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, прокурорын хяналтад шилжсэн байна. Мөн Б.Ундармаа,Л.Энхболд нарын мөрдөн байцаалтын ажил дуусаагүй байна. Гишүүдийг дуудан ирүүлэх, хянан шалгах ажиллагаанд оролцуулахад хүндрэл гарч байна.

    Мөрдөх байгууллага,прокуророос бүхий л арга хэрэгслээ дуудаж байгаа боловч дуудсан хугацаанд ирэхгүй байх,хэрэг хянан шийдвэрлэх ажилд саад болж байгаа.

    Үүнд хуульд заасан шат дараалсан арга хэмжээг авч байна” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ