• Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох хэргийг сэргээн шалгахаар болжээ

    Улсын Ерөнхий прокурорын газарт прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр сард хийсэн ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ.

    Энэ үеэр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан нийт зургаан хэргийг сэргээн шалгах болсон тухай Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат хэллээ.

    Үүн дунд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын  “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх хэргийг сэргээн шалгахаар болсон аж.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ