Д.Нямхүү:Сэлэнгэд тусгаарлагдсан байсан нэг хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн

2020-04-08

Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ийн өвчлөлийн нөхцөл байдлын мэдээллийг хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Сэлэнгэд тусгаарлагдсан 5 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Хойд хилээр гуравдугаар сарын 26-27-ны шөнө орж ирсэн, ганцаараа тусгаарлагдсан иргэнээс коронавирус илэрлээ.

Гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол дөрөвдүгээр сарын 8-ны давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Истанбулын үүргийн онгоцоор ирсэн 192 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй” гэв.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ