Прокурор:УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир,Г.Солтан нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн,Б.Ундармаа,Л.Энхболд нарын мөрдөн шалгалтын ажил дуусаагүй байна

2020-04-08

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээллээ.

Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат ”

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй Засгийн газрын гишүүн асан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарын албан тушаалтнуудад холбогдох болон Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, хахууль авсан хэрэг тус тус 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
  • Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч Аптанхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж нар болон хуулийн этгээдэд холбогдох хээл хахууль өгсөн, авсан хэрэгт 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд хялбаршуулсан журмаар шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэжээ.
  • УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт хянуулахаар ирүүлээд байна. Харин мөн адил ЖДҮХС-тай холбогдосн УИХ-ын гишүүн Б.Ундармаа,Л.Энхболд нарын мөрдөн шалгалтын ажил дуусаагүй,прокурорын хяналтад ирээгүй байна.
  • “Жас”т группын захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэрэг болон цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж прокурорын хяналтанд ирүүлснийг тус тус хянаж байна” гэлээ.

Гэм буруутай эсэхийг Үндсэн хуульд зааснаар шүүх эцэслэн шийдвэрлэнэ.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ