• Энэ онд бага насны хүүхэд хүчирхийлсэн 134,гэр бүлийн хүчирхийллийн 700 гэмт хэрэг бүртгэгджээ

    2020-04-08

    Улсын Ерөнхий прокурорын газраас Прокурорын байгууллагаас 2020 оны нэгдүгээр улирлын хийсэн ажил, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлж байна.

    Зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавих хэлтсийн дарга Ү.Содномцэг “2020 оны нэгдүгээр улиралд зөрчлийн гомдол,мэдээлэл 13.5 хувиар өссөн. 2019 онд гарсан зөрчлөөс:

    • Олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан 13.2
    • Танхайрах 10
    • Хүний биед халдах 25.4
    • Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг зөрчсөн 66.5
    • Хүүхдийн эрхийг зөрчсөн 346 гомдол,дуудлага тус тус иржээ.

    Прокурор 85 байгууллагад шалгалт явуулж, 389 төрлийн зөрчлийг илрүүлж,31 эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан.

    Хэрэг бүртгэх,мөрдөн байцаах хэлтсийн дарга Ц.Ариунболд ” Гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол 0.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 210 хүний амь нас хохирч, 5060 хүний амь нас хохирсон байна. Авлигын 612 хэрэгт  хяналт тавьж ажилласан.

    Эхний улиралд мансууруулах,сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 174 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 5.4 хувиар буурсан,80 хувь нь нийслэлд 20 хувь нь орон нутагт гарсан байна.

    Бага насны хүүхдийг эрхийг зөрчсөн,хүчирхийлсэн 134 хэрэгт бүртгэл тавьж ажилласан нь 8 хувиар буурсан байна.

    Гэр бүлийн хүчирхийллийн 700 гэмт хэрэгт хяналт тавьж ажилласан нь  өмнөх үеийнхтэй харьцуулахад 33 хувиар буурсан байна. Үүнээс 53 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж,шүүхэд шилжүүлжээ.

    Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Булганцэцэг “Бага насны хүүхэд хохирсон 18,гэр бүлийн 17 хувиар өссөн байна.

    Зөрчлийн хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа учраас прокурорын газраас хэргийн шалтгааныг тодруулж,улмаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ