Польш улс цар тахлыг үл харгалзан тавдугаар сард сонгуулиа хийхээр болжээ

2020-04-08

Польш улс коронавирусын цар тахлыг үл харгалзан тавдугаар сарын сонгуулиа хэвийн явуулахаар болжээ.

Тус улсад нийт 107 нас баралт,4,413 тохиолдол бүртгэгдээд буй. Click To Tweet

Эрх баригч “Хууль болон шударга ёс” намын зүгээс сонгуулийг хойшлуулахгүй хэвээр нь явуулах байр суурьтай байсан боловч боловч сөрөг хүчний зүгээс удаа дараа эсэргүүцэлтэй тулгарсан юм. Улмаар олонхийн саналаар энэ тавдугаар сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгуулийг хэвийн зохион байгуулахаар болжээ.

“Хууль болон шударга ёс” намын хувьд одоогийн Ерөнхийлөгчийг дэмжих байр суурьтай байдаг байна.

Харин санал хураалтын эхний шатанд иргэд өөрийн биеэр ирэхгүй бөгөөд бүх саналыг шуудангийн системээр цуглуулан,тоолохоор болжээ.

Иргэн бүрийн гэрийнхээ үүднээс өөрийн саналаа тусгай шуудангий хайрцагт хийх аж. Хоёрдугаар шат нь тавдугаар сарын 24-нд зохион байгуулагдах учраас тэр хүртэл байдлыг ажиглаж ердийн горимоор санал хураалт явуулах эсэхээ шийднэ гэлээ.

Эх сурвалж:Cnn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ