• Хятадын Шар ууланд масктай,маскгүй нийт 20 мянган иргэн цугларч бөөгнөрөл үүсгэжээ

    2020-04-07

    Хятадын эрдэмтдийн зүгээс коронавирусын цар тахал дахин тархах өндөр эрсдэлтэй гэж анхааруулсаар байгаа боловч аялал жуулчлалын төв бүсүүдэд олон мянган хүний бөөгнөрөл үүсч эхэлжээ.

    Цугласан иргэдийн дунд амны хаалт зүүсэн,зүүгээгүй янз бүр байгааг дээрх зурагнаас харж болно.

    Тодруулбал, Анхуй мужийн засаг захиргаанаас жуулчдыг татахын тулд дөрөвдүгээр сарын 1-14-ний өдрүүдэд байгалийн үзэсгэлэнт 29 газрын нэвтрэх эрхийг үнэгүй болгосноор Хуаншань буюу Шар ууланд 20 мянган хүн нэг дор цугларсан байна.

    Өглөөний 07:48 минутад гэхэд нэвтрэх хаалганы үүдэнд түгжрэл үүссэн байсан бөгөөд Шар уулын цогцолборт газраас мэдээлснээр өдрийн багтаамжаа дүүртэл иргэдийг хүлээн авчээ. Тус цогцолборын нэг өдөрт хүлээн авах дээд багтаамж нь 20,000 аж.

    Шанхай хотод дэлгүүр хоршоо нь жуулчдаар дүүрч,зоогийн газрууд хэвийн горимоороо ажиллаж эхэлжээ.Мөн Бээжин хотод цэцэрлэгт хүрээлэнгүүдэд их хэмжээгээр бөөгнөрөл үүсч эхэлжээ.

    Өвчний оргил үед өдөрт хэдэн мянгаараа шинж тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногуудад халдвар буураад буй. Өнгөрөгч Даваа гарагт ердөө 39 шинэ тохилдол Хятад улсын хэмжэнэд бүртгэгдсэн байна.

    Засгийн газраас хорио цээрийн дэглэмийг сулруулах шийдвэрийг гаргасан ч Хятадын эрдэмтэн судлаачид олон нийтийг зайнаас харьцах,бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байгаа юм.

    Хятадын Өвчний хяналтын төвийн ахлах эпидемилогич Зенг Гуанг “Хятад улс тахлын төгсгөлд ирээгүй,харин шинэ шатандаа орсон. Дэлхий даяар халдварын тархац эрчимтэй явагдаж буй үед Хятад улсын хувьд дараагийн шат хүлээж байна” гэжээ.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ