• “Чингис шар айраг”компанийн захирал Д.Очирхуяг:Бизнесийн зээлийг банкны гүйлгээний орлогоос жилийн гурван хувийн хүүтэй өгөх бүрэн боломжтой

    2020-04-07

     Ардчилал, зах зээлийн 23 жилийн турш энэ  үйлдвэрлэлийг тогтвортой  эрхлэн авч яваа “Чингис шар айраг” компанийн захирал Даваанямын Очирхуягтай ярилцлаа. Тэрээр “Чингис” шар айргийг Монголын брэнд бүтээгдэхүүн болтол олонд таниулсан нэгэн. Нийслэлийн 11 дүгээр  дунд сургууль, ЗХУ-д НХЯ-ны дээд сургуульд  суралцан төгсч,  Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байгаад  1997 оноос “Чингис шар айраг” компанийн захирлаар ажиллаж эхэлжээ.Нийтдээ 23 жилийн турш хувийн хэвшилд ажиллаж, 170 орчим хүний ажил, амьдралыг авч яваа түүнд улс орны хөгжлийн төлөө бодит санал, хүний төлөө гэсэн сэтгэл байгаа нь илт.

    оронавирусийн цар тахлын улмаас аж ахуй эрхлэгчид ихээхэн хүндрэлтэй тулгарч байна.  Танай компанийн хувьд  ямар нөхцөл байдал үүсч байна вэ?

    -Монголын үйлдвэрлэгчдийн хувьд маш том цохилт боллоо. Манай үйлдвэрийн борлуулалт одоогоор 70 хувиар буурсан.  Энэ хүнд нөхцөлийг даван туулах гарц, боломжийг хаана хаанаа эрэлхийлж  байна.  Улс орнуудын  Засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хүү багатай зээл олгох, нийгмийн даатгалын шимтгэл, татвараас чөлөөлөх, зарим тохиолдолд ажилчдын цалинг төлөх гэх зэргээр арга хэмжээ авч  байна. Ер нь цалинтай, орлоготой иргэдтэй улс оронд  бүтээгдэхүүн, үйлчилгээ нь борлогдсоор байна. Манайд ч  ийм шийдвэрүүд гарч байна. Дээр нь үр тариа, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авч байна. Энэ бол зөв гарцууд.

    Манай компани ч өөрсдийнхөө хэмжээнд боломж бололцоогоо  ашиглаж байна. Манай “Чингис  шар айраг” компани бар, рестораны бүх ажилтнууддаа  цалингийн 60 хувийг нь өгөөд амраасан.  Бага цалинтай тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бууруулахгүй байхаар  тооцож цалинг нь олгож байна. Манайд 170-аад хүн ажилладаг.

    -Ахмадын зээл тэглэлтээс эхлээд төрийн зарим шийдвэр сонгуульд зориулагдсан халамж руу явж байна гэсэн шүүмжлэл бий. Хувийн хэвшлийг авч яваа Таны хувьд ч өөр байр суурьтай байдаг болов уу?

    -Улс төрчид  сонгуулийн жилүүдэд үлгэр шиг, лоозон маягийн юм ярьж амладаг. Одоо дөрвөн жилийн өмнө ярьж байсныг нь эргэцүүлээрэй. Бараг хэрэгжсэнгүй. Ийм л процесс явагдаж байна.

    Миний бодлоор дөрвөн гол ажлыг хийхэд л одоо байгаа хүндрэлүүдийг давж гарах, шийдэх боломжтой.

    Тэтгэврийн зээл тэглээд, цалин нэмээд, түүгээрээ хүмүүсийг харж үзээд, ахуй амьдралыг нь сайжруулаад  байгаа юм шиг харагдаад байгаа биз. Гэтэл огт үгүй. Харин ч хүмүүсийн амьдралыг, үндэсний үйлдвэрлэгчдийг баллаж байна. Цалин нэмснээр худалдан авах чадвар нэмэгддэг бол болж байна. Гэтэл түүнийг дагаад юмны үнэ өсч, төгрөгийн ханш улам унадаг. Тиймээс ийм байдлаар явах уу, өөр арга замыг хайх уу гэдгээ бодох хэрэгтэй. Ихэнх  түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ гаднаас авдаг, хоёр том хөршийн дунд байгаа манай улс хамгийн түрүүн долларын ханшийг бууруулах хэрэгтэй. Яаж гэдэг дээр саналаа хэлье л дээ.

    Нэгдүгээрт, Монголоос гарч байгаа бүх түүхий эдийн тооцоо тооллогыг  маш нарийн гаргах ёстой. Нэг жишээ хэлье. Монголын хилээр “Эрдэнэт” үйлдвэрийн зэс 10 вагон гарсан байдаг. Гэтэл Хятадын хил дээр 12 вагоноор гаалийн бүрдүүлэлт хийсэн байгаа юм. Хоёр вагон хаанаас гарч ирсэн бэ?

    Таван толгойн нүүрс, Оюутолгойн зэсийн баяжмал, түүн дотор хэчнээн хэмжээний алт хилээр гарч байгааг хэн баталгаажуулсан юм бэ? Энэ бүхний орлогыг Монгол банкаар дамжуулах ёстой. Оюутолгойн борлуулалтын орлогын 30 хувь нь л орж ирдэг юм шиг байна лээ. Монголын экспорт чамлахааргүй өсөж байна. Зэс, нүүрс, төмрийн хүдэр, нефть гээд хилээр гарч байгаа баялгийг нарийн тоолж борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулах ёстой. Гэтэл 50 хүрэхгүй хувь нь л манай банкаар орж ирж байна.

    Ам.долларын ханш өсөх нь гаднын хөрөнгө оруулагч, доллараар хахуул авч байгаа Монголын дарга хоёрт л ашигтай. Тэдэнд төгрөгийн ханш унах тусам сайн.

    Монголын дарга нар нь хахууль авах тусам гаднынханд ашигтай.  Үүнийг л баялийн хараал гээд байгаа юм. Хэрэв бүх орлого Монголын банкаар дамждаг бол НӨАТ-ийн орлого ч төдий хэмжээгээр өснө. Энэ бүх борлуулалтын орлого Монголын банкаар дамжихад актив талдаа долларын нөөц ихэснэ.

    Хоёрдугаарт, банк өөрөө актив дээрээ гүйлгээ ихтэй. Зээлийн хүүг бууруулах гэхээр хадгаламжийн хүү өндөр байна гэсэн тайлбарыг манай банкны салбарынхан  өгдөг. Дээр нь зардал өндөр, оруулсан хөрөнгөө авч чадахгүй байна гэх зэргээр ярьдаг л даа. Тэгвэл зээлийг  хадгаламжийн мөнгө биш, гүйлгээний орлогоос яагаад өгч болдоггүй юм бэ. Гаднаас орж ирсэн бүх мөнгө банкинд эргэлдэж байна. Маш их мөнгө эргэлдэж байгаа шүү дээ. Тиймээс хадгаламжийн зээлийн хүүг тооцолгүйгээр гүйлгээний орлогоос бизнесийн зээлийг жилийн гурван  хувийн хүүтэй өгөх бүрэн боломжтой. Жижиг дунд үйлдвэрийн ийм хүүтэй зээлийг дарга нар өөрсдөө авч болж байгаа биз дээ. Яагаад бид авч болдоггүй юм бэ?

    Гуравт, төсвийн мөнгөний зардлыг МҮХАҮТ, МҮЭ хянадаг байх хэрэгтэй. Бидний мэдэхгүй улсын үйлдвэрийн маш олон газар байна. Дээр нь яам, тамгын газрын дайны эрх мэдэлтэй олон агентлагууд гээд төсвийн мөнгө иддэг газар маш олон бий.

    Монголд эдийн засаг, улс төрийн хямрал болоогүй, харин төсвийн мөнгөний хямрал болчихоод байна гэж би хэлнэ . Энэ хулгайг болиулахын тулд татвар төлөгчид өөрсдөө зарцуулалтаа  хянах хэрэгтэй байна. Ажилгүйдэл хамгийн багатай Дани улсад гэхэд л төсвийн мөнгөний нэг цент бүрийг үйлдвэрчний эвлэл нь хянадаг. Бүх ажилчид нь Үйлдвэрчний эвлэлд хамрагддаг бол аж ахуйн нэгжүүд нь тэр эвлэлтэй гэрээ хийдэг. Гол хүч нь Үйлдвэрчний эвлэл. Тэд төсвийн мөнгө хэлэлцэхээс авахуулаад баталж зарцуулах бүх шатанд хяналт тавьж байна. Татварын мөнгийг илүү тансаг зүйлд зарцуулах тохиолдолд шууд зогсоох эрх мэдлийг нь хуулиар батлаад өгчихсөн.  Манайд гэтэл яадаг гээч. Нэг дарга хоёр машинтай. Жийптэй, жижиг тэрэгтэй. Жолоочийн цалин, бензин шатахуун сэлбэг гээд давхар давхар зардал гарч байна гэсэн үг. Гэтэл тэр хүн тийм их ажилладаг хүн үү. Үгүй шүү дээ. Монголын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар МАН-ын хүн. Тэр өөрийг нь томилсон дарга нараа хянаж чадах уу,   Үгүй, худлаа. Оюутолгойд ч гэсэн хөндлөнгийн, гаднын аудит оруулж бүх төсвийг нь хянуулаад Монголд ашиггүй гэрээ хийснийг Лондонгийн арбитрт өгч болно шүү дээ. Хоорондоо хэрэлдэх биш ард түмнийхээ төлөө бодитой зүйл хиймээр байна.

    Тиймээс би төсвийн мөнгөний зарцуулалтад МҮХАҮТ, МҮЭ хөндлөнгөөс хянах хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. 2020 оны төсвийг хөөсрүүллээ, хөөсөрсөн төсөв баталлаа гэж шүүмжлэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  “Хулгай л хийхгүй бол энэ төсөв бүрдэнэ” гэж мэдэгдэж байсан. Миний хэлээд байгаа нь энэ.

    Дөрөвт, бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Яагаад зарим нь жилийн гурван хувийн хүүтэй зээл авч болоод байхад зарим нь 18-24 хувийн хүүтэй зээл авах ёстой юм бэ? Яагаад хэдэн тэрбум төгрөг идчихсэн төрийн албан тушаалтан зүгээр явж байхад хэдхэн төгрөг авчихсан нэг нь шоронд явж байдаг юм. Гэтэл тэрбум төгрөг идэж уусан дарга ажлаа өөрчлөөд дахиад өөр газрын дарга болчихсон явах жишээтэй. Ажлаа өгснөөр ялаа хүлээж байгаа юм гэнэ. Уучлаарай. Ажлаа өгсөн нь огт хамаагүй, адилхан ялаа үүрэх ёстой. Тэдний идэж уусан мөнгийг  нь хурааж аваад эрүү үүсгэж ял хүлээлгэх ёстой. Хуулийн өмнө тэгш бус байгаа энэ байдал хууль өөрчилж болно гэсэн мессэжийг олон нийтэд өгөөд байна. Үндсэн хууль өөрчилснөөр үүнийг засч залруулна гэдэг. Үндсэн хуульд байгаа юм биш, байгаа хуулиа дагаж мөрдөхгүй  зөрчөөд байгаад л гол шалтгаан нь бий.

    -Хувийн хэвшил, ажлын байрыг дэмжинэ гэж ярьдаг ч яг үнэндээ бол бодитой биш байна гэдгийг л хэлэх гээд байнаа даа, Та?

    -Ер нь нийгмийн сөрөг үзэгдэл иргэд нь ажилтай орлоготой үед л буурна, шийдвэрлэгдэнэ. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй. Нэг жишээг яръя л даа. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улсын хоёр том хот дээр  атомын бөмбөг хаясан. Ингээд тариа будааны талбай нь сүйрч, өвчин тахал гарч, 70, 80 сая хүн амтай хотуудын нөхцөл байдал хүндэрсөн байгаа юм. Энэ үед Америкуудтай яриа хэлэлцээ хийж бараг арлаа барьцаанд тавих юм болж байж, том үйлдвэр оруулж ирсэн. Үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнээрээ өр зээлээ төлнө гэж гэрээ хийсэн байгаа юм. Америкийн зах зээлд гарна гэдэг чинь дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг л дээ. Дээр нь шинэ технологи импртолно, хүмүүсээ сургана, цалинтай орлоготой болгоно. Ингээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төлбөрөө хийж дуусаад үйлдвэрээ хувьчилсан. Энэ үед ажилчдын тоог цөөрүүлэхгүй, борлуулалтын орлогыг бууруулахгүй гэсэн гэрээ хийсэн байдаг.  Хэдийгээр тэр үйлдвэр хувьд шилжсэн ч Японы төрийн түшээд нь  үйлдвэрийнхээ борлуулалтын орлогыг нэмэх гэрээ хэлцлийг гадныхантай хийнэ. Ингэж л үндэсний үйлдвэрээ бодлогоор дэмжиж, татвараа авдаг.

    Японд өнөөдөр улсын үйлдвэр байхгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ч мөн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого барьж байна.

    Ерөнхийлөгчийн сонгуульд ялахдаа бид яагаад Япон машин  унах ёстой вэ гэж байсан шүү дээ.  Тэд ингэж дотоод үйлдвэрээ хамгаалдаг байх нь. Гэтэл манайд улс өөрөө адилхан үйлдвэр байгуулж татвар төлөгчидтэйгээ өрсөлдөж, давуу эрх эдэлж, бусдыг нь унагааж, дампууруулж байна.

    -Танай үйлдвэрлэлийн хувьд  согтууруулах ундааны төрөл учраас бусад хүнсний үйлдвэрлэлээс ялгаатай. Энэ талаас нь харвал ямар бэрхшэээлүүд тулгардаг вэ?

    -Аливаа хүнснийг өөрсдөө л тааруулж хэрэглэх ёстой. Хүнсний үйлдвэрлэгчийн хэрэглэгчиддээ хэлж захидаг зүйл нь эрүүл хүнсний зөв хэрэглээ. Бидний хийж байгаа байгаа бүх хүнс маш эрүүл байх ёстой. Хэрэглэгчид зөв хэрэглэх ёстой. Шар айраг тийм болдоггүй юм бол Европын орнууд архинд орох л байсан. Европ тэр чигээрээ пиво уудаг. Яагаад гэвэл шингэн талх гэж үздэг.

    Ер нь бидний тогтсон зарчим бий. Маш сайн  төлөвлөгөө, маш сайн тоног төхөөрөмж технологи, чадвартай, тогтвортой хүний нөөцтэй байх ёстой. Хүмүүсээ сайн сургаж, бэлтгэх нь хамгийн чухал.

    Монголд цалингаа аваад алга болчихдог, тогтвортой ажилладаггүй нэг бэрхшээл бий. Гэхдээ манай компанид ийм асуудал байдаггүй. Олонхи нь надтай хамт ажиллаад 20 гаруй жил болж байна. Яагаад гэвэл эхнээсээ бид хэн хэндээ ойлгомжтой гэрээ хийсэн. Удирдах түвшний хувьд ч даргархаад байдаггүй. Шаардлагатай үед нь  дунд нь ороод адилхан ажил хийгээд л явдаг. Ер нь таны амьдралын баталгаа та өөрөө л юм шүү дэээ.  Манай ажилтнууд түүнийг ойлгочихоод “Бид л компаниа авч явах ёстой юм байна. Бид авч яваа” гэсэн бодлоор чин сэтгэлээсээ ажилладаг. Ер нь ажилчдынхаа итгэл үнэмшлийг олж авч, үнэт зүйл дээр нэгдэнэ гэдэг маш чухал.

    Хамгийн гол нь чин сэтгэлээрээ ажиллаж байгаа тохиолдолд чанартай бүтээгдэхүүн гарна. Борлуулалт сайн байна. Энэ үед цалингаа цагт нь тавина, хөрөнгө оруулалтаа хийж, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.

    Тиймээс бидний нэн тэргүүний асуудал бүтээгдэхүүний чанар. Бид буудайгаа Германаас авдаг. Жил ирэх тусам валютын ханш зэргээс шалтгаалан  өртөг нь өсч байна. Бүтээгдэхүүний ашиг буурч байна гэсэн үг. Энэ үед хэрэв та сайн менежер бол зардлуудаа бууруулах ёстой,  хэзээ ч ажилчдынхаа цалинг хасч болохгүй. Энэ ч үүднээс би зөрчил гаргасан ажиллагсадынхаа цалингаас хасах арга хэмжээг авч үзээгүй. Зөрчил гаргасан ажилтны ар гэрт 3-5 хүн бий. Гэтэл тэр өрхийн гишүүд ямар ч буруугүй шүү дээ. Тиймээс би нэмж ажил гүйцэтгүүлэх, цэвэрлэгээ хийлгэх гэх зэргээр орлогыг нь бууруулахгүй байхаар хариуцлага тооцдог.

    Танай компанийн ажил өглөө 8 цагт эхэлж, 16 цаг 30 минутад дуусдаг юм байна. Ажлын цагийн ийм  зохицуулалт хэр үр дүнтэй вэ?

    -Ажлын цагийг  хотын түгжрэлтэй зөрүүлж, яаж ч зохицуулж болно. Өглөө түгжрэлээс өмнө ажилдаа ирчихсэн, орой 18 цагийн бөглөрлөөс өмнө хүүхдүүдээ цэцэрлэгээс авчихаад гэртээ харьчихсан байдаг.

    -Хэн нэгэнд тусалж, гар сунгаснаар нийгмийн хариуцлагаа биелүүлж байна гэх компаниудын үзэл хандлага аажмаар өөрчлөгдөж байна. Үйлдвэрлэлийн үйл явц байгальд, нийгэмд  ээлтэй  байх нь нийгмийн хариуцлага. Танай компанийн нийгмийн хариуцлага юу вэ?

    -Манай компанийн хийж хэрэгжүүлдэг, бодож төлөвлөдөг ажлын нэг нь энэ. Аливаа ажил багаддаггүй. Үйлдвэртээ ашигласан усаа шүүж цэвэрлээд машин тэргээ угаах,  жорлондоо ашиглах зэргээр хаягдалгүйгээр дахин ашигладаг болсон. Компанийн  эргэн тойрон, гадаа гудамжинд хоггүй цэмцгэр байгааг та анзаарсан болов уу. Сая “Чингис” клубын урдуур тарьсан гацууруудаа  угааж, хайсыг нь цагаанаар будлаа. Бид орчноосоо ажлын урам зориг, эрч хүч авдаг.  Манай үйлдвэрийн хаалгаар хэзээ ч угаагаагүй машин гарах ёсгүй. “Чингис шар айраг” гэсэн бичигтэй халтар машин хотын гудамжаар давхиж, бүтээгдэхүүнээ түгээж байна гээд төсөөлөөд үз л дээ. Машин нь цэвэрхэн, жолооч нь цэмцгэр байвал хамтрагчдын ааш зан сайн сайхан байна. Хамт олон ингэж  бүрэлдэж, хүмүүждэг.   Мөн манай компани ажилчиддаа  өдөрт хоёр удаа үнэгүй хоол өгдөг. Түгээгчид маань өдөр 14 цагт ирж хоолондоо орчихоод ажилдаа гарна. Орой мөн хооллоно. Тэд шөнө 2 цагт буудаг.

    Би саяхан хоолныхоо танхимд хүнсний ногооны ач холбогдлыг харуулсан зурагтай самбарнуудыг зориуд өлгүүллээ. Хүнсэндээ ногоо сайн хэрэглэж, зөв хооллож байхыг зөвлөж байгаа хэрэг л дээ.

    Манай тогооч, үйлчлэгчид хэн  юунд дургүй, ямар орцонд дуртай гэдгийг сайн мэдэж, түүнд зохицуулж хоолоо таваглаж өгнө. Хоолны газрын хогийн савнаас хэр зэрэг  хоол хаягдаж байгааг нь харж болно. Хэрэв хоолны хаягдал бага байвал тэд сайн ажиллажээ гэсэн үг. Хаягдал хэр их байна, төдийчинээ компанийн ашиг буурч байна гэсэн үг. Минималист амьдрал үүнээс л эхэлнэ шүү дээ. Хэдийгээр жижиг асуудал юм шиг атлаа хэвшүүлж сурвал хувь хүн, өрх гэр, хамт олон дунд зөв хандлага үлгэр бий болгох том соёл.

    -Таны ажлыг цаг хэдийд эхэлж хэдийд дуусдаг вэ?  

    -Миний хувьд ер нь яг нарийн цаг гэж байхгүй дээ.  Хувийн хэвшлийнхний нэг онцлог нь цагт баригддаггүй. Хэрэгтэй бол шөнө ч ажиллаж л байна.

    -Ажлын талбарт хамгийн сайхан мэдрэмж төрөх үе олон. Таны хувьд юунаас эрч хүч, мэдрэмж авдаг вэ?

    -Миний хувьд гэр лүүгээ яарах, ажилдаа тэмүүлэх сайхан.  Би ажиллагсаддаа, залуучууддаа та нарын хамгийн гоё үе гэр лүүгээ явах үе шүү гэж хэлдэг.  Гэр лүүгээ яарч байна гэдэг  гэр бүлийнхэн нь түүнд, тэр гэр бүлдээ  хайртай, гэр нь халуун дулаан, сайхан тохитой, стрессгүй байна гэсэн үг. Бас ажил руугаа яардаг байх ёстой.  Ийм хүн  ажилдаа сайн, хамт олонч байдаг.

    Ажилдаа сэтгэлээ зориулсан, түүнд хамт олон нь сайн тийм л хүн ажилдаа яардаг. Манай ажиллагсад ер нь хаана ч “Чингис” пивоны үйлдвэрт ажилладаг гэж нүүр бардам хэлдэг гэдэг шүү.  Амьдрал үүн дээр л тогтоно.

    -Залуучуудад захиж хэлдэг Таны чин сэтгэлийн үг юу вэ?

    -“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж хэлэх дуртай. Бид аав ээж, бусад хүмүүсээ тэр бүр баярлуулж чадахгүй байж болно. Сайхан эд хэрэглэл, бэлэг  сэлт авч өгч чадахгүй байж болно. Харин бид хүн гомдоохгүй байж чадна. Энэ өөрөө их том буян. Муухай үг битгий хэл, буруу үйл битгий хий, аав, ээждээ согтуу битгий харагд. Ийм боломж бүгдэд нь бий. Бид заримдаа ямар азаар ажил бүтэв ээ гэдэг. Тэр азыг чи өөрөө л бүтээнэ. Азгүй юм шиг бодогдож байвал түүнийг чи өөрөө л бий болгосон гэсэн үг.  Хүн ер нь хэдий их юм мэднэ, төдий чинээ чимээгүй, даруухан болдог. Яаж хийсэн, яаж бүтээсэн, ямар агуу гэдгийг мэдэх тусам чимээгүй, даруухан болдог. Юм мэддэггүй байх тусам олон  юм ярьж, шүүмжилж, орилж чанга дуугаардаг. Нөгөө талд залуучуудыг ажиглаад  байхад “ядаргаатай” гэдэг үгийг их хэрэглэх болж. Тэднээс “Чи ядартлаа хэдэн жил, хэний төлөө ажилласан бэ?” гэж асуумаар санагддаг юм. Тэд ядраагүй л байхгүй юу. “Ядаргаатай” гэж хэлсээр байгаад өөрсдөө түүнээсээ ядарчихсан гэсэн үг. Өнөөдөр ямар нэгэн юм чамлалттай, хэцүү санагдаж байж болно. Гэтэл бид  үүнээс муу байж болох л байсан шүү дээ. Харин ч бид азтай. Сайхнаар харвал зөндөө  сайхан зүйл, зөндөө боломж бидэнд байна. Гэхдээ  үүнээс илүү сайн сайхан байж болох байсан уу гэвэл байсан. Тийм байх цаг хугацааг алдаад байгаад л асуудал нь байна.

    -Таны ширээний ном ямар ном байна?  

    -Хэдэн татварын номнууд байна даа. /Инээв/. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн жанжны дурдатгал, намтар түүхүүдтэй холбоотой орос ном унших дуртай. Дайны тухай боловч маш том стратеги тэнд бий. Жирийн амьдралд, бизнест  хэрэг болдог. Сонирхолтой шүү.

    -Амралт чөлөөт цагаа юунд зориулдаг вэ?   

    -Эхнэртэйгээ ширээний теннис тоглож,  усан бассейнаар хичээллэж байна. Хааяа хөлсөө гаргаж гүйнэ. Өмнө нь биатлонаар хичээллэдэг байсан. 1997 оноос авто спортоор хичээллэж эхэлсэн. Монголын автомастеруудын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай.

     Ярилцсан Д.Даваадулам (gereg.mn)

     

     

     

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Өдрийн мэнд хүргэе, бид бүгдээрээ ACCESS LOAN COMPANY нь дэлхийн өнцөг булан бүрт зээл авах хүсэлтэй хүн бүрт 2% -ийн хүүтэй зээл санал болгож байгааг дуулгая. accessloan122@gmail.com имэйлээр холбогдоорой

    • Би Крисмас зээл авахаар хайж байгаад https://cordinatehackers1.wordpress.com/ имэйл хаягаар орж: (cordinatehackers@gmail.com) тэдэнтэй холбогдсон бөгөөд тэд миний paypay дансаар дамжуулан надад мөнгө илгээхэд гайхаж байлаа. зээл. хүүгүй .. тэд зүгээр л надад үнэгүй moeney өгсөн бөгөөд тэд надад хакерууд, тэд мөнгө зээлдэггүй гэж хэлсэн … тэд хакердах мөнгийг зөвхөн авах хүсэлтэй хүмүүст өгдөг бөгөөд өнөөдөр надад 15000 доллар зээлсэн байна миний paypal дансанд ийм учраас би ирж буй Крисмас болон шинэ жилийг угтан энэхүү үнэгүй мөнгийг авахын тулд та бүхэнд мөн хуваалцахыг хүсч байна !! баярлалаа

    • АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН
      МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.
      БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх

      Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн
      авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл
      намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь
      тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан
      төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй
      интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон
      найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн
      надад туслаж болно гэж хэлсэн
      ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг
      надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа
      тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн
      Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй
      albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч
      итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан
      24 цагийн дотор би итгэж чадахгүй,
      би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна
      иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна,
      зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна
      (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн
      таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно
      (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай
      тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.
       Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

    Холбоотой мэдээ