• Б.Батсүх:Өвчтөнүүдийн хамар,хоолойнд нь вирус хамгийн их байгаа учраас маск зүүх нь маш чухал

    2020-04-07

    ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх коронавирусын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл өглөө.

    Батлагдсан 15 өвчтөнүүдийн хувьд 11-65 насныхан байна:

    • 11-16 насны гурван хүүхэд
    • 30-34 насны таван тохиолдол
    • 60 хувь нь эмэгтэйчүүд,40 хувь нь эрэгтэйчүүд байжээ.

    Эмнэлзүйн явцын хувьд:

    • Шинж тэмдэг балархай,илрэл багатай явагдсан гурван тохиолдол
    • Халдвар өндөр,хатгаатай хоёр тохиолдол
    • Арван тохиолдолд өвчний явж дунд байдалтай байсан байна

    Манай улсын коронавирусын халдвар авсан иргэдэд түгээмэл гарсан шинж тэмдгүүд:

    • Бөөлжих-13.3 хувь
    • Цустай,цэртэй ханиах-13.3 хувь
    • Цэртэй ханиах-20 хувь
    • Булчингаар өвдөх-33.3 хувь
    • Халууралт-33.3 хувь
    • Суулгалт-46.6 хувь
    • Хуурай ханиах-46.6 хувь
    • Хамар битүүрэх-53.3 хувь
    • Толгой өвдөх-60 хувь

    ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх “Манай өвчтөнүүдийн хувьд аажим толгой өвдөх,халуурах шинж тэмдэг илэрч 3-4 дэх хоногоос хүндрэх онцлог шинжтэй байна.  Зургаан хүнд цээжний чагналт,рентген зургаар уушигны хатгаа илэрсэн.

    Вируслогын  шинж тэмдгийн хувьд эдгээр 15 хүнд:

    • 93.3 хувь буюу 14 хүний хамар,хоолойн залгиурын арчдасаас
    • 14 хүнд цэрэнд
    • 13 хүнд өтгөнд нь тус тус вирус илэрчээ.

    Зөвхөн нэг тохиолдолд зөвхөн өтгөнд илэрсэн,шинж тэмдэг бүдэг явагдсан байна.

    Цэр,хамар хоолойнд вирус хамгийн их байгаа учраас амны хаалт зүүх нь хамгийн чухал. Ханиах,найтаах,ярих үед халдвар дамжих эрсдэл хамгийн өндөр байгаа. Өтгөнд илэрч байгаа учраас мөн адил гараа ариутгах нь чухал” гэв.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ