• Доктор Д.Бор:Мод бол хамгийн багадаа 100,ихдээ 1000 жил насладаг үнэт зүйл

    2020-04-07

    Сүхбаатарын талбайн урд дахь цэцэрлэгт хүрээлэнг 3.2 тэрбумаар төгрөгөөр засаж тохижуулна гэсэн шийдвэр олон нийтийн зүгээс ихээр шүүмжилж,улмаар зураг төсөлд өөрчлөлт оруулж,мод бутыг нь хэвээр хадгалан,шилжүүлэн суулгахаар болсон.

    Тэгвэл ургамал эрдэмтэд,судлаачид нэгдэн “80 жил ургасан модыг өөр газар зөөж байрлуулах боломжгүй” гэж тайлбарлаж бичсэн хүсэлтээ Ерөнхий сайд болон Хотын даргад хүргүүллээ.

    Ургамал судлаач, доктор, профессор Д.Бор “Талбайн урд талын цэцэрлэгт 15 тэрбум төгрөг зарцуулж, 19 зүйлийн 9000 бут сөөг тарьсан.  Тэр 80 жилийн түүхтэй модыг зөөж байрлуулна гэж ярьж байна. Гэтэл 80 жил ургасан модыг өөр газар зөөж байрлуулах боломжгүй. Энэ цаг үед үүнээс илүү яаж амьд үлдэх,яаж вирусын тархалтыг зогсоох асуудал нэгдүгээрт тавигдаж байгаа энэ үед энэ ажил нэн тэргүүний ажил биш гэдгийг сонордуулахыг хүслээ.

    Мод бут гэдэг гурван сар ургаад өвөл хөлддөг цэцэг биш.

    Харин хамгийн багадаа 100,  ихдээ 1000 жил насладаг үнэт зүйл гэдгийг хүсэлт дээрээ тайлбарласан” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ