Б.Мөнхцэлмэг:Хууль зүйн сайд Д.Нямдорж туслахдаа төсвийн мөнгөөр хоёр өрөө байр авч өгсөн

2020-04-07

“Бид уучлахгүй хөдөлгөөн”-аас Хууль зүйн яамны байрыг нэг нутгийн УИХ-ын гишүүүн Чойжилсүрэнгийн Хурд групээр гүйцэтгүүлсэн, дотоод заслын санхүүжилтыг тооцоходоо 50 метр.квадрат хөшгийг 71 сая төгрөгөөр тооцож шууд худалдан авалт хийсэн зэрэг  96 хуудас баримтыг Улсын Ерөнхий прокурорт хүлээлгэн өглөө.

96 хуудас баримтад хэд хэдэн ноцтой зөрчлийг дэлгэжээ:

  1. Хууль зүйн яамны удирдах албан тушаалтнуудын хөрөнгө огцом өссөн
  2. Дотоод тохижилтыг хийхдээ үндэслэлгүй үнийн дүн тавьсан. Жишээ нь, 50 гаруй метр.квадрат хөшиг 71 сая төгрөгийг зарцуулсан гэх мэт..
  3. Тендер зарлалгүйгээр шууд худалдан авалт хийж хууль зөрчсөн. Жишээ нь,ганц ажлын өрөөгөө засуулахдаа хоёр өрөө байрны мөнгө буюу 300 сая төгрөгөөр засуулсан. Click To TweetТэгэхдээ тендер зарлаагүй,нэг компаниас шууд худалдан авалт хийсэн байна. Шууд худалдан авалтын цаана маш том мөнгөний сүлжээ байгаа.
  4. Дөнгөж Хууль зүйн сайд болоод хоёр жил болсныхоо дараа өөрийн туслахдаа хоёр өрөө орон сууцыг төсвийн мөнгөөр авч өгсөн байна.

  5. Яамны байрыг ашиглалтад оруулахад 4.1 тэрбум төгрөгийг төсөв суулгаснаас гадна илүү мөнгийг мөнгийг Монголбанкаас гаргасан байна.
  6. Яамны байрын гүйцэтгэлийн ажлыг нуг нутгийн,УИХ-ын гишүүн Х.Чойжилсүрэнгийн “Хурд” группээр хийлгэсэн.

“Бид уучлахгүй хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Мөнхцэлмэг “Прокурорын тухай хуулийн 8.2 зүйлийн дагуу прокурор зөвшөөрвөл хэрэг шийдэгдэх явцыг олон нийтэд нээлттэй мэдээллэхийг шаардаж байна.

Дарга нар гэхээр хууль үйлчилдэггүй,даргын хүүхэд гэхээр төрийн мөнгөнөөс гадаадад сурч болдог,даргын туслах гэхээр хоёр өрөө байр шууд авдаг,даргын компани гэхээр ЖДҮ,концесс авдаг.

Монголд нийгмийн анги ялгаварлалын систем буюу кастын нийгэм бий болчихсон байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ