• Иранд 100, 102 насны өвчтөнүүд коронавирусаар өвдөөд эдгэрчээ

    Коронавирусын халдвар авсан хоёр ираны хоёр иргэн 4-р сарын 5-нд эдгэрч эмнэлгээс гарчээ. Тэдний нэг нь 100 настай, нөгөө нь 102 настай. Энэ тухай Ираны мэдээллийн IRNA агентлаг мэдээллээ.

    Хоёр өвчтөн хоёулаа хоёрдугаар сарын дундуур вирус тус улсад анх тархаж эхэлсэн шиитийн ариун Кум хотын оршин суугчид юм.

    Өмнө нь Иранд мөн Зенджан мужаас ирсэн 102 настай эмэгтэй эдгэсэн гэж мэдээлсэн. Мөн пүрэв гаригт 98 настай өвчтөн коронавирусаас эдгэрсэн байна.

    Одоогийн байдлаар Иранд 58 мянга гаруй хүн өвдөж, 3.6 мянга гаруй хүн нас баржээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ