Д.Нямхүү:Франц иргэний ажилладаг “Бадрах энержи” ХХК-аас ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивласан

2020-04-07

Коронавирусын халдвар авч хэвтэн эмчлүүлж буй хүмүүсээс дахин хоёр хүн эдгэрч,эмнэлгээс гарахаар болсон тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн.

Мөн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс Дархан,Орхон,Ховд зэрэг нийт дөрвөн аймагт ХӨСҮТ-ийн Төв лабораторийн хэмжээний лаборатори ажиллаж эхэлжээ.

Анхны тохиолдол болох франц иргэний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Франц иргэний бие сайн байна. Франц иргэний ажилладаг “Бадрах энержи” ХХК-аас ХӨСҮТ-д 100 сая төгрөгийн хандив өргөлөө.

Энэ тусламжийг бид зөвлөлдөөд ХӨСҮТ-ийн илүү цагаар ажиллаж буй эмч, ажилтнууддаа ижил тэгш хуваарилахаар болсон.

Дарханд тусгаарлагдсан 6, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9, Токио-Уланбаатарын онгоцоор ирсэн 182 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 83 хүн байна” гэв.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ