Грек улс коронавирусын улмаас хоёр дахь цагаачдын лагерийг хаажээ

Грекийн Цагаачлалын яам 4-р сарын 5-нд коронавирусын вирус илрүүлсний улмаас эх газрын хоёр дахь цагаачдын лагерьт хоёр долоо хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож байгаагаа зарлав.

Энэ удаа Афинаас 40 км зайтай орших Малакас лагерьт амьдарч байсан 53 настай Афганистаны гэр бүлээс вирус илрүүлжээ. Түүнд хийсэн COVID-19-ийн шинжилгээ нь эерэг дүн үзүүлжээ. Одоогийн байдлаар өвчтөнийг нийслэлийн эмнэлэгт хүргүүлэн эмчилж эхлээд байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын төв хэсэгт байрлах Ритсоны хуаран хаагдсан. Тэндээс коронавирусын халдвартай 20 өвчтөн олджээ.

Грекийн дүрвэгчдийн хуаранд 110 мянга орчим хүн амьдардаг бөгөөд 40 мянга орчим нь ихэвчлэн хүн ам ихтэй арал дээр амьдардаг. Одоогоор арлууд дээр вирус илрээгүй боловч цагаачлалын асуудал эрхэлсэн сайд Панагиотис Митарачис SkaiTV-д өгсөн ярилцлагадаа “Арлууд дээр яаралтай арга хэмжээ авахгүй бол хэцүү болно” гэжээ.

Грекийн эрх баригчид цагаачдад зориулсан хуарангийн бүх оршин суугчдыг арлууд дээрх тусгай хаалттай хорих төвүүд рүү нүүлгэх төлөвлөгөөтэй байгаа боловч арлын оршин суугчид үүнийг эсэргүүцэж байна. Гуравдугаар сарын 1-нээс хойш ирсэн үх цагаачдыг эрх баригчид тусдаа хаалттай хуаран руу явуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ