• НМХГ:Гадаадын жолооч нар машиндаа архидан согтуурч,агсам согтуу тавих зөрчил ихээр гаргаж байна

    2020-04-06

    Гэрэл зургийг НМХГ-ын цахим хуудсаас авав

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн боомтууд дээр 24 цагийн хяналт тавин ажилаж байна.

    Гуравдугаар сарын 19-нөөс хойш олон улсын ачаа тээврийн 263 автомашин хилээр орж иржээ. Гадаадын жолоочид нийслэлийн гурван олон улсын баталгаат агуулгад бараа,бүтээгдэхүүнээ буулгаж байгаа гэлээ. Гэтэл гадаадын жолооч нар машиндаа архидан согтуурч,зөрчил гарган,мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахгүй зөрчил гаргаж байгаа талаар НМХГ-аас дараахь мэдээллийг өгөв.

    НМХГ-ын Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од “УОК,МХЕГ,НМХГ-аас өгсөн чиглэлийн дагуу гадаадын жолооч нартай тээврийн хэрэгслийг 24 цагийн дотор буцааж байгаа.

    Ачаа,тээврийг буулгахад дунджаар 30-40 минутын ажил болдог.

    Гадаадын жолооч нар машиндаа байсан эсвэл хаанаасаа ч юм замдаа авсан,архи дарсаа хэрэглэж байна.

    Согтсоны улмаас агсам,согтуу тавих асуудлууд гарч байна” гэв.

    Эх сурвалж:MNB Монголын мэдээ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ