• Төр, хувь ялгалгүй бүх их, дээд сургуулиудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргажээ

    2020-04-06

    МАН-ын бүлгийн ээлжит хурлаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

    Д.Тогтохсүрэн “Эдийн засгаа дэмжих долоон арга хэмжээ цаг үеэ олсон чухал арга хэмжээ байна. Төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байна. Энэ долоон төрлийн арга хэмжээг энэ долоо хоногтоо УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх шаардлагатай” гэв. Гурван төрлийн шийдвэрийг гаргажээ.

    1.Төрийн болон орон нутгийн төсөвт байгууллагаас бусад бүх ААН-үүдийг гурван төрлийн чөлөөлөлтөд хамруулах 

    НДШ, ААНОАТ,ХХОАТ-аас чөлөөлөх асуудал дээр гурван субьектыг хамруулахгүй гэж заасан.

    • Улсын төсвөөс цалин авдаг албан хаагчид
    • Төрийн өмчит ААН,орон нутгийн өмчит ААН
    • Төрийн оролцоотой буюу тендерээр ажил хийж байгаа ААН-үүд тус тус хамаарахгүй/Улсын төсвөөс санхүүжилт авч,тендер авч ажиллаж бу ААН-үүдэд ажиллаж буй ажиллагсад аж ахуй нэгжийн орлогын албар татвар,хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөхгүй/

    Тэгвэл олон улсын зээл тусламж,тендэрээр ажил гүйцэтгэж байгаа ААН-үүдийг НДШ,ХХОАТ,ААНОАТ-аас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

    Тодруулбал,төрийн болон орон нутгийн төсөвт байгууллагаас бусад бүх ААН-үүдийг дээрх гурван төрлийн чөлөөлөлтөд хамрагдах юм.

    2.Аль болох   бүх ААН-үүдийг 200,000 төгрөгийн  тэтгэмжид хамруулах

    Ажилтан бүрт сарын 200,000 төгрөг олгох арга хэмжээнд аль болох бүх ААН-үүдийг ялгаварлагүй,хамруулахаар саналыг гаргажээ.

    3. Бүх их, дээд сургуулиудыг НДШ-ээс чөлөөлөх

    Хувийн болон төрийн хэвшил үл харгалзан бүх их, дээд сургуудиудыг  НДШ-ээс чөлөөлөхөөр болжээ.

    Мөн банкны зээл,ипотекийн зээлийн хүүтэй холбоотой асуудлаар бүлгээс ажлын хэсэгт орж ажиллана гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ