Коронавирусээс эдгэсэн өвчтөн өөрийн цусны сийвэнгээ хандивлаж,бусдын амийг аврахаар болжээ

2020-04-06
АНУ-ын Калофорни мужийн оршин суугч 36 настай Жэйсон Гарсиа бүрэн эдгэснийхээ дараа өөрийн цусны сийвэнгээ өвчинтэй тэмцэж буй бусад хүмүүст хандивлахаар болжээ.
Тэрээр гуравдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хөнгөн ханиалгаж эхэлсэн байна. Улмаар гуравдугаар сарын 14-ний өдрийн шинжилгээгээр халдвартай гэдэг нь тогтоогдсоноор өөрийгөө тусгаарлан,эмчлэгдэж эхэлсэн байна.
Бүрэн эдгэснийх нь дараа эмнэлгийн зүгээс түүнийг цусны сийвэнгээ тахлын эсрэг тэмцэхэд хэтэрхий сул биетэй өвчтөнүүдэд хандивлахыг хүсчээ. Жэйсон саналыг зөвшөөрч, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр биеийн байдал нь хүнд байгаа гурван өвчтөнд хандивласан байна.
Коронавирусын халдвар авч,эдгэсэн хүний дархлааны системд эсрэг биетүүд үүссэн байх учраас хүнд өвчтөнүүдэд хийснээр вирусын эсрэг тэмцэхэд үр дүнтэй гэж эрдэмтэд үзэж байна.
Жэйсоны хандивласан цусны сийвэн эзэндээ очиж,биеийн байдал нь сайжирч эхэлсэн тухай эмнэлгээс нь мэдээлжээ.  Тэрээр вакцин бэлэн болох хүртэл боломжоороо эмчилгээнд хандив өгөхөө мэдэгдсэн байна.
Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ