• Хятад улс сарын дотор 1.5 тэрбум долларын өртөг бүхий эмнэлгийн хэрэгсэл экспортолжээ

    Гуравдугаар сарын 1-нээс 4-р сарын 4-ний хооронд Хятад улс коронавирусын эсрэг тэмцэх зорилгоор дэлхийн улс орнуудад эмнэлгийн хэрэгсэл экспортлоход зориулж 10.2 тэрбум юань (1.43 тэрбум доллар) гаргажээ. Энэ тухай 4-р сарын 5-ны өдөр Хятадын Global Times хэвлэлийн газар БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын албан ёсны төлөөлөгчийн үгнээс иш татан мэдээллээ.
    Тодруулбал, Хятад улс 7.72 тэрбум юань (109.6 сая доллар)-ийн үнэ бүхий 3.86 тэрбум эрүүл мэндийн маск; 910 сая юань (128.3 сая доллар) үнэтэй 37.52 сая хамгаалалтын хувцас; 2.41 сая хэт ягаан туяаны температур мэдрэгч 331 сая юань (46.6 сая доллар)-ий үнэтэй; 16000 агааржуулагчийг 310 сая юань (43.7 сая доллар)-ий үнэтэй экспортолсон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ