• Таргалалтаар улсдаа тэргүүлдэг Шинэ Орлеонд коронавирусээр хамгийн олон хүн нас барж байна

    2020-04-07

    Америкийн Шинэ Орлеонд бусад хотуудаас илүү нас баралт өндөртэй байна. Нью Йорк хоттой харьцуулахад нас баралт хоёр дахин өндөр байгаагийн шалтгааныг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд оршин суугчдын дунд түгээмэл үзэгдэл болсон таргалалттай холбоотой гэж үзэж байна.

    Нийт улсын дундажтай харьцуулбал Шинэ Орлеандчууд таргалалт,чихрийн шижин,цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх нь хэт дахин өндөр байдаг байна.

    Тухайлбал,нийт хүн амын 39 хувь нь цусны өндөр даралттай бол 36 хувь нь хэт таргалалттай, 16 хувь нь чихрийн шижинтэй гэсэн тоо гарчээ.

    Нас баралт мөн адил өндөр байгаа Луйсана мужид нас барагсдын 25 хувь нь таргалттай, 40 хувь нь чихрийн шижинтэй,23 хувь нь архаг бөөрний дутагдалтай гэсэн тоон баримтыг албаныхан гаргажээ.

    Хүн амын эрүүл бус амьдралын хэв маягийн дээр эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж,чанар хоёул тааруухан нь нас баралт ихээр гарахад нөлөөлсөн байна.

    Нэгэн жишээ авахад,коронавирусын халдвар авч,эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй ээжтэйгээ салах ёс хийхээр охин нь ирсэн ч илүүдэл жингээсээ болж алхах чадваргүй нэгэн байжээ.Тэрээр эмнэлгийн   түрдэг сандлаар  ээж дээрээ очсон гэнэ.   Ээж,охин хоёрын хувьд хоёул эрүүл мэндийн байдалд нь ноцтой нөлөөлөхүйц хэмжээний таргалалттай байсан байна.

    Эх сурвалж:Reuters

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Америк улсын болон европын орнуудын түргэн хоол нь хүний дархлааг муутгаж таргалуулдаг. Тиймээс АНУ европын орнуудад коронавирусийн халдвараар өвчилж нас барах нь их байгаа юм. 

    Холбоотой мэдээ