• С.Амарсайхан:Хан-Уул дүүргийн 300 ортой Эх хүүхдийн эмнэлгийг ойрын хугацаанд ашиглалтад оруулна

    2020-04-06

    Хотын Дарга С.Амарсайхан долоо хоног бүр хийгддэг ээлжит мэдээллээ хийлээ.

    “Хан-Уул дүүрэгт 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэг гүйцэтгэл 95 хувьтай явж байна. УОК,Засгийн газарт санал оруулж, төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэх ажлыг онцгой анхаарч ажиллаж байна. Ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар хот ажиллаж байна.

    Ингэснээр ЭХЭМҮТ-ийн ачаалал,дүүргийн эрүүл мэндийн төвийн ачааллыг бууруулах,эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах боломжтой.

    Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан уулын аманд салхилах,алхах,аялах тоо нэмэгдэж байна. Харамсалтай нь хувийн хамгаалах хэрэгсэлгүй, нэг дор олноор цуглаж,уул хаданд бөөгнөрөх,хоол хүнсээрээ бие биенээ дайрах эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байна. Хаврын хуурайшилт ихэссэн үед гал түймрийн зөрчил,дуудлага ихэсч байна.

    Тийм учраас уулын амуудаар явж байгаа хөдөлгөөнийг хаврын хуурайшилтын үед хязгаарлахаас өөр аргагүйд хүрч байна.

    Цаашид Улаанбаатар хотынорчимд бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэр бүлээ салхилах,

    Амралт,үйлчилгээний байгууллагуудаар хэвийн үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр тооцоо судалгаа хийгдэж байна” гэв.

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ