• Талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг хувийн зардлаараа тохижуулах Т.Ганболдын саналыг хүлээн авчээ

    2020-04-06

    “Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд тохижилт,үйлчилгээнд зарцуулагдах 3.2 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж,оронд нь цэцэрлэгт хүрээлэнгийн шугам сүлжээ, жорлон шинэчлэл, цэвэрлэгээ тохижилтыг өөрийн зардлаар тохижуулж өгөх саналыг гаргасан юм.

    Тэгвэл тус саналд нийслэлийн удирдлагууд талархаж буйгаа мөн саналыг хүлээн авах болсноо мэдэгджээ.

    Хотын Захирагч С.Амарсайхан “Алтан дорнод ХХК компаний захирал, их хотын иргэн Ганболд танд баярлалаа.

    Хот тохижилтын 700 ажилтан 3.2 тэрбум тѳгрѳгийн ѳртѳгтэйгээр хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх Сүхбаатарын талбайн цэцэрлэгийн иж бүрэн тохижилтыг хувийн зардлаараа хийх ажил хэрэгч, бүтээлч санал тавьсан Алтан дорнод ХХК компаний захирал, их хотын иргэн Ганболд танд баярлалаа.

    Нийслэлийн удирдлагууд бид таны саналыг хүлээж авч байгааг танд уламжилья” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ