• “Гаднаас ирсэн хүмүүсийн хоол,байрыг татвар төлөгчдийн мөнгөөр даахгүй гэдгийг дахин хэлье”

    2020-04-06

    ОХУ-аас ирж Баянхангайн амралтанд тусгаарлагдсан 13 хүн төлбөрөө төлөхгүй, улс хариуцах ёстой гэсэн мэдэгдлийг гаргасан.

    Тэгвэл тус амралтын газраас “Иргэд хоол,байрныхаа мөнгийг өгөхгүй байгаа учраас бид цаашдаа хоол ундаар үйлчилж чадахгүй болсон” гэсэн албан бичиг хүртэл ОБЕГ-т иржээ.

    Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Байрласан байр, идсэн хоолны чинь мөнгийг л танаас авч байгаа. Өөрт чинь зарцуулах гээд л авч байгаа.

    Тэрнээс биш Онцгой байдал, улс,тэр амралт ч ашиг хараад байгаа юм байхгүй.

    Тэр хүмүүсийн төлбөрийг төрөөс даахгүй,татвар төлөгчдийн мөнгөөр даахгүй гэдгийг дахин давтан хэлье.

    Идсэн бол хоолныхоо мөнгийг, байрласан бол байрныхаа мөнгийг өгчихвөл ямар ч зөрчил гарахгүй. Үүнээс болж дараа дараагийн ирэх хүмүүсийг хүлээж авахад хүндрэл үүсээд байна” гэв.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Mash zuv. Tatvariin maani munguur hun zugeer hoollohgui shuu!! Uunii tuluu bi 42 jil ajil hj tatvar tuluugui. Mun tusgaarlalt hiihiin tuld garch bgaa ene ih zardliin tootsoog hiij neg hund hed onogdoj bgaag il tod bolgomoor baina. Uunii todorhoi huviig bas tusgaarlagdsan humuusees garguulah n zuv. Huvi humuus uursdiin daatgalaas, alban baiguullaga, tsalin huldnuusuu gargah yostoi. Ene udaa tom surgamj avch bui bh gj naidaj bn. Uilchilgeenii zardliig nariin tootsoolj bh, nehemjilj bh, huvi humuus eruul mendiin davhar datgald hamragdaj bh gh met surah zuil ih baina shuu. Haa haanaa. 

    Холбоотой мэдээ