• Г.Сугарбат:Дэлгүүрийн сагс,түрдэг тэргэн дотор хүүхдээ гадуур хувцастай суулгах нь халдвар тараах өндөр эрсдэлтэй

    2020-04-06

    Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чигэлээр авч хэрэгжүүлж буй эрүүл ахуй,халдваргүйтлийн ажлын талаар МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл хийв.

    УОК-ын шийдвэрийн дагуу Төв цэвэрлэх байгууламж,ХӨСҮТ болон бусад томоохон эмнэлгүүдийн бохир ус,урьдчилсан цэвэр байгууламжуудад хяналт,шинжилгээ хийж эхэлжээ. Тодруулбал, Туул голын найман цэгээс хими,нян судлал,хүнд металийн шинжилгээний сорьж аван ажиллаж байгаа аж.

    Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 190 сая метр.куб талбайд давхардсан тоогоор ариутгалыг хийжээ.

    МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат  “Мэргэжлийн байгууллагаас гадна ААН-үүд өөрсдийн хэмжээнд ариутгал,халдваргүйтлийг хийх хэрэгтэй байна.Иргэд өөрсдөө хаврын цагаар дэлгэрдэг бусад халдварт өвчнөөс ч сэргийлэх боломжтой.

    Хүнсний томоохон дэлгүүрүүдээр ороод харахад сагс,түрдэг тэрэг бохирдолтой,тэрийгээ тогтмол цэвэрлэдэггүй, тэргэн дотор хүүхдээ гадуур хувцастай нь суулгачихсан  явж байгаа харагддаг.

    Энэ нь дараагийн үйлчлүүлэгчдэд эрсдэлтэй. Зөвхөн коронавирус гэлтгүй бусад халдвар тархах ч эрсдэлтэй.

    Амралтын өдрүүдээр Туул гол,уулуудаар маш их нягтрал үүссэн. Эрүүл мэнддээ анхаарах нь зөв боловч нэг дор бөөгнөрөл үүсгэж,хайхрамжгүй болох явдал ихэсч байна.

    Нийгэмд энэ өвчин гараагүй боловч эргээд иргэд эрсдэлд бэлэн байхын тулд гэр орноороо хөл хөдөлгөөний дэглэмийг сахихыг мэргэжлийн байгууллагуудын зүгээс зөвлөж байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ