Ж.Амгалан:Онцын шаардлагагүй бол гудамж талбайгаар сэлгүүцдэгийг нэмэлтээр эргүүл гаргаж зогсооно

2020-04-06

Цагдаагийн байгууллагаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ийн хурандаа Ж.Амгалан “Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдийг хаягаар дүүрэг,хороо,баг,хороодын хэсгийн ахлагч нар хяналт бүртгэл хийж байгаа.

Харьцангуй сүүлийн үед гэртээ тусгаарлалтад гарсан зөрчил буурч байна.

Дэл сул юм бий боловч,тэрийг нэг нэгэнгүй яриад байх нь зохимжгүй.

21 аймагт 265 сумд гаднаас орж ирж тусгаарлагдаж байгаад гэр орондоо очсон 1769 иргэн хаягаар хянагдаж байна. Тусгаарлалтаас гараад байгаа иргэд хөл хорион дэглэмийг өөрийн биеэр туулсан учраас бусад иргэддээ зөвлөгөө өгөх,хяналт тавих нөөц хүч болгохоор төлөвлөж ажиллаж байна.

Тусгаарлах байрнаас гарж байгаа иргэдийн аюулгүй байдал хамгаалалтад ажиллаж байсан цагдаа,алба хаагчдыг 14 хоног гэр оронд нь тусгаарлаж,дэглэмийг нь сахина.

Урин дулаан цаг болж, Улаанбаатар хотод иргэдийн хөдөлгөөн асар их,гудамжинд амны хаалтгүй явдаг,хүүхдээ хараа хяналтгүй явуулдаг асуудал их байна.

Гурван сар гаран дэглэм сайн сахиж ажилласнаа алдахгүй иргэн бүр сахилга баттай чанд сахих хэрэгтэй байна. Онцын шаардлагагүй бол гудамж талбайгаар сэлгүүцдгийг нэмэлтээр эргүүл гаргаж зогсооно.

Бохироос үүдэлтэй,ил задгай 00-оор нян их тархах магадлалтай учраас ариун цэврийн халдваргүйтлээ эрчимжүүлэхгүй бол сул байна” гэв.

Шууд үзэх:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ