Д.Нямхүү:Шинж тэмдэггүй Туркийн иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрч,15 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-06

ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан Турк улсын иргэнээс коронавирус илэрч,нийт тохиолдлын тоо 15 боллоо.

Турк улсын Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн гурван хүн ирснээс хоёр нь халдвартай гэдэг нь тогтоогдсон. Тэгвэл тэдгээрийн хавьтал болох тусгаарлагдсан Туркийн иргэнээс шинж тэмдэггүй боловч коронавирусын халдвар давтан шинжилгээгээр илэрчээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 5-нд ХӨСҮТ-д болон улс орон даяар сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Дарханд тусгаарлагдсан гурван хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан Туркийн иргэнээс коронавирус илэрлээ.

Монгол улсад коронавирусын тохиолдол 15 болж нэмэгдлээ.

Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүнээс өнөөдөр шинжилгээ авахаар төлөвлөөд байна” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёр тохиолдолтой хавьтал байсан Туркийн иргэн шинж тэмдэггүйгээр оношлогдож,тусгаарлагдан эмчлэгдэж байна.

Онгоцоор ирснээс нь хойш тогтмол шинжилгээ хийж тандаж байсан боловч өчигдрийн шинжилгээгээр л халдвартай гэдэг нь илэрлээ” гэв.

Шууд үзэх:

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ