ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт холбогдох шүүх хурал хойшлов

ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг  шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатарын шүүхэд 10.00 цагаас эхэлсэн ч шүүгдэгч Б.Батзоригийн өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн магадлагаа ирүүлсэн байна.

Тиймээс шүүх бүрэлдэхүүн магадлагааг хүлээн авч, хуралдааныг дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Түүнийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 22.1-3-т зааснаар буруутган шүүнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ