Ливийн экс Ерөнхий сайд коронавирусын улмаас нас баржээ

Ливийн Ерөнхий сайд асан Махмуд Жибриль 68 насандаа Египетийн эмнэлэгт коронавирусын улмаас нас баржээ. Энэ тухай Al Youm As Sabi болон Al Arabiya мэдээлжээ.

Сүүлийн жилүүдэд Ливийн үндэсний хүчний эвслийг удирдаж байсан улстөрч 3-р сарын 27-ны өдрөөс хойш эмнэлэгт хэвтэж байжээ. Коронавирус өвчнөөс гадна зүрхний асуудалтай байсан аж.

Махмуд ЖибрилЬ 2011 онд Муаммар Каддафийн дэглэмийг унагасны дараа Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөл (PNC)-ИЙН Ерөнхий сайд болсон юм. Тэр жилийнхээ 10-р сард Жибриль албан тушаалаасаа огцорчээ.

2012 оны 7-р сард Ливи улсад болсон парламентын сонгуульд Махмуд Жибрилийн Альянсын үндэсний хүчний нам олонхийн санал авсан. Жибриль мөн 2019 оны хавар болох байсан сонгуульд ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлсэн боловч Триполид Халиф Хафтарын цэргүүд довтолсноос болж тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байжээ.

Ливид коронавирусын халдвар авсан анхны тохиолдол 3-р сарын сүүлчээр бүртгэгдсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ