Франц,Итали,Испани улсуудад нас баралт гурван өдөр дараалан буурчээ

2020-04-06

Дэлхий 211 оронд коронавирусын халдвар бүртгэгдсэн байна. Монгол улсын хувьд коронавирусын лабораториор батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, 15-т хүрчээ.

Дэлхий дахинд өвчлөл хэрхэн нэмэгдэж байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа,хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллэв.

“Франц,Итали,Испани улсуудад нас баралтын тохиолдол буурсан байна.

  • Францад сүүлийн 24 цагийн хугацаанд 387 нас баралт бүртгэгджээ.
  • Итали улсын хувьд 525 нас баралт бүртгэгдсэн гуравдугаар сарын 19-нөөс хойш хамгийн бага үзүүлэлт байв.  Мөн эрчимт эмчилгээнд орох хүмүүсийн тоо бага зэрэг буурсан байна.
  • Испанид өчигдөр 674 нас баралт бүртгэгдсэн нь гурван өдөр дараалан буурсан үзүүлэлттэй байна.

ОХУ-ын хувьд шинэ халдварын тоо 658-аар нэмэгдэж 5,389 болсон байна. Өвчтөнүүдийн талаас илүү нь 45-аас доош насныхан байгаа бөгөөд Буриад,Эрхүүд халдвар бүртгэгдсэн байна.

Токио хотын захиргаанаас Мягмар гарагаас эхлэн хөнгөн өвттөнүүдийг зочид буудалд шилжүүлж,эмнэлгийн ор,хүний нөөцийг хүнд өвчтөнүүдэд бүрэн дайчлахаар болжээ.Тархварзүйн хувьд тодорхой бус байгаатай холбогдуулан ард иргэдээ аль болох гэрээс гарахгүй байхыг зөвлөсөн байна.

АНУ-ын хэмжээнд нийт 324,000 тохиолдол, 9-200 нас баралт бүртгэгдсэн байна”

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ