• Коронавирусын хохиролд Хятад улсаас 6.5 их наяд ам.доллар нэхэмжилж,шүүхэд өгөхийг шаарджээ

    2020-04-06

    Их Британийн “Хэнри Жаксоны(HJS) нийгэмлэг”  ТББ-аас гаргасан тайлангаар Хятад улсыг олон улсын 10 хууль цаазын дагуу,тэр дундаа Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу  шүүхэд өгч, 6.5 их наяд ам.долларыг нэхэмжлэх ёстой гэжээ.

    “SARS -н үеэр ч бурууг бусдаас хайж, нуун дарагдуулж, асар олон хүний амь нас, улс орнуудын эдийн засгаар тоглосон алдаанаасаа сургамж авалгүй тэр алдаагаа коронавирус дээр дахин давтаж байна.

    Тийм учраас хүн төрөлхтөн,дэлхийн эдийн засгийг гамшигт автуулснаа хүлээн зөвшөөрч,хариуцлагаа хүлээх ёстой” гэж тус тайланд тусгажээ.

    2003 онд тус улсад дэгдсэн SARS-ын голомтыг нуун дарагдуулах гэсний дараа тус дүрмийг дэлхийн улс орнууд батлан гаргасан байна.

    Тайланг товчлон хүргэвэл:

    “Дэлхий даяар 60 мянган хүний амь насыг авч,хэдэн их наядын эдийн засгийн хохирол үзүүлсэн коронавирусын цар тахлыг нууж дарагдуулсныхаа төлөө олон улсын хууль эрхзүйн дагуу их наяд ам.доллараар үнэлэгдэхүйц төлбөр төлөх ёстой.

    Зөвхөн “Их-7”-ын хувьд гэхэд коронавирусын эсрэг тэмцэлд 6.5 их наяд ам.долларыг зарцуулаад байна.

    Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижианы мэдэгдлээр коронавирус нь анх Уханийн амьд зэрлэг амьтдыг худалддаг захаас бус, харин АНУ-ын цэргийн армийхан Уханьд импортлон авчирсан хэмээн мэдээлсэн.

    Хэрэв Хятад улсын зүгээс анх үл мэдэгдэх вирус бүртгэгдэж эхэлснээс хойш мэдээллийг нуулгүй мэдээллэсэн бол халдварыг Хятад улсаас цааш тархаахгүй байх боломжтой байсан.

    Хятад улсын хувьд коронавирусыг ДЭМБ-д арванхоёрдугаар сарын 31-нд мэдээлж,тэгэхдээ хүнээс хүнд халдварлах нотолгоо байхгүй гэж мэдээллэсэн. Гэвч үүнээс ч өмнө арванхоёрдугаар сарын эхээр Хятадын эмч Ли Вэн Лянь шинэ төрлийн вирус гарсныг олон нийтэд сэрэмжлүүлэхийг оролдож байсан боловч эрх баригчид түүнийг худал мэдээлэл тарааж,нийгмийг дэг журмыг алдагдуулж байна хэмээн буруутгасан.

    Зарим судалгаагаар арванхоёрдугаар сараас өмнө хүнээс хүнд дамжиж байсан хэмээн дурьдсан байна.

    South China Morning Post  мэдээллийн агентлагийн мэдээлснээр Хятадын Засгийн газар арванхоёрдугаар сарын 27-ны өдрөөс өмнө бүртгэгдсэн 200 гаруй тохиолдлыг нуун дарагдуулж байжээ.

    Харин Олон улсын Эрүүл мэндийн дүрэмд зааснаар улс үндэстнүүд олон улсад халдвар тараах боломжтой эмгэг төрүүлэгчдийн тархалт,нөхцөл байдал,халдвартай холбоотой өгөгдлийг цаг алдалгүй хянаж,хуваалцаж байх ёстой байдаг.

    Харин Хятад улс үүний яг эсрэг буюу,мэдээллийг нууцалж,үнэнийг хэлж байсан эмчийг шийтгэсэн.

    Энэ асуудлаар ДЭМБ олон улсын шүүхэд хандах эсвэл Олон улсын шүүх,Арбитрын шүүхээс гадна тус улсын өөрийн дотоодын шүүхийг ч татан оролцуулах боломжтой.

    Хятадын ард иргэд бол Засгийн газрынхаа хайхрамжгүй байдлын дүнд хохирсон яг бид нар шиг хохирогчид юм” гэжээ.

    Эх сурвалж:smh.com.au

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • цаад дэгдээгчийг олоогүй байж хятадруу дайраад яахав жинхэнэ хор нь хаана байна гэдэгийг олох ёстой түүнээс биш хятадаас их хэмжээний $ нэхэмжилэх нь хэт өрөөсгөл .хятадууд  өндөр зохион байгуулалт цэргийн онцгой нөхцөл байдалд хурдан шуурхай шилжин  орж ажилсан тулдаа дэлхий бага хохирол амсаж байна .англи америк улсууд вирусыг хязгаарлах ямар ч ажил хийгээгүй .вирусыг азид л маш сайн хянан тогтоож тархах боломжийг хааж байна .тийм л сүрхий юм бол хятад цагаан сараа ч хийлгүй аюулт өвчин гарсан гэдэгийг заралсан өдөрөөс нь эхлээд хяналтаа тогтоогоод хязгааралчихгүй яасан юм тэр англичууд .англи америк гэх улсууд маш хяналтгүй яаж ажиллах учираа олохгүй тэнэгтэж байгаад тархалтыг идэвхжүүлсэн .ямар эрх мэдэл дутлаа гэх биш нүб-д хандаад дэлхийг нэг сарын сүүлээс л бүрэн бүрэлдэхүүнээр нь хөл хорионд оруулах  байсан тийм ухаанаа ч олоогүй зөвхөн хятад монгол хоёр тусаад үхэх юм гэж бодож байсан байх . хятадын цагаан сартай зэрэгцээд л англи америкчууд хориг арга хэмжээгээ аваагүй саяханаас л ухаан орж байгаа юм шиг л ажиллаж эхлэж байна .хаа байна тэр өндөр хөгжилтэй орон гэдэг.?хятадууд цаг алдалгүй эрт заралсан .европ чихгүй юм шиг л байсан .нүб ч  ямар ч ажил хийгээгүй .нүб эрхээ эдлээд дэлхийг бүхэлд нь аль 1сарын сүүлээр хөл хорионд оруулах байсан ч тийм ажил хийгээгүй .хөрөнгөтнүүд хүнээ дэлхийнхээ эрүүл мэндийг бодоогүй зөвхөн эдийн засаг гэх явцуу хүрээний хохирол ярьж байсаар байгаад олон хүнийг амьдаралаас буцаасан .одоо эдийн засаг ярьдаг цаг биш байгаа боломжоо ашиглаад эрүүл ахуйг сахих хэрэгтэй .дэлхий ч бас амараад аваг .вирус тараагчид агаарыг бохирдуулаж дэлхийг ч хумина сөхөрүүлэнэ гэж андуурсан байх нэг талаас нь алж мэрж байхад нөгөө талаас асар хүчтэй нөхөн төлжилт хийгдэж байдаг нь энэ ертөнцийн төрлөх хууль юм .наад мөнгөө нүб ээс нэх .! америк англичууд өөрсдөөсөө нэх .! дэлхийд өөрсдийгөө оюун санааны удирдагч гэж заралсан шашины балмадуудаас нэх !.

      • Яг үнэн шүү. Тэгвэл Англичууд тийм л мундаг юм бол урьд өмнө гарч байгаагүй шинэ төрлийн вирус болохыг муу нэрт хятад анх тогтоож дэлхийд заралсан нь харин ч гавьяатай юм биш үү? , олон арван хүний амь эрсдээд маш хатуу хорио цээр тогтоож тархалтыг тогтоон барьсан  буруу юу? Нэгэнт аюултйаг нь тогтоочихоод байхал Англи,Америкчууд ягаадп шуурхай арга хэмжээ авахгүй алгууралж дэлхийгээр нэг голомтлон тарах байдал үүсгэв?!!! Америкийн  цэргийн нисэх онгоц тээвэрлэгч  хөлөг онгоцон дээр ягаад короновирус тарсан бэ?Хэн хаанаас тараасан нь  Сонин байгаа биздээ. Тэр онцгой хамгаалалттай цэргийн овьектод  хэн дуртай нь очих боломжгүй нь хатуу үнэн юм. Энэ мэтээр бодоод үз

      • Тун магадлалтай. Өнгөрөгч оны сүүлчээр номхон далайд цэргийн сугуул хийн цагаас хойш хятадын өмнөд муж дэлхийн худалдааны төвүүдийн нэг газрын диваажин гэгдэж “Ухаанд”  шинэ төлийн вирус гэж тогтоогдох хүртэл нэг амар тайван байгаагүй ямар нэг зүйл илрээд байсан гэж хятадууд ярьдаг юм.Шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс юуг нь ч мэдээгүй байж юу юугүй юу гэж дэлхийд зарлах билээ дээ. Ямар манай хар масс шиг буруу зөв,үнэн хулыг ч ялгахгүй уулаглан аль нэг талыг даган хуйлралтай нь биш дээ.ккк Тэгээд ч Америк шиг бусдыг гүтгэн доромжилж харлуулах донгоос нь манай хүүхдүүд даган далчигналтай нь биш Хятадууд

    • turshaltiin zevsegch bj boloh jinhen orgiin hergelvel yah bol geed turshiltaar arau hor hunuul bgtaig turshij uzsench ym biluu yur ni shinjleh uhaan iim undur tushind hugjtsun bhad yagaad em taria gargan avch chadahgui bga ym bol gej mash ih gaihaj bna ene covid —19 ysiig ali negen ulsiin hiimiin uildver hiisen bj boloh ym harinch bidend ih uhaarj chadval hun turlugtund ymar dain hereggui gedgiig haruulj bna ter tusmaa bagterlogiin dain 

    • Зүгээр маскаа зүүгээд гэртээ байцгаа. Бид их гүрэнүүдийг шүүхэд жижигдэнэ. Монголдоол санаагаа чилээ. Боривныхоо баасыг арчиж чадахгүй байж юун том ярьцгаадгын. 

    • Харин олон улсын гэрээгээр бол ийм хариуцлага нэхмээрсэн дээ гэж бодон хүмүүсээс асуухаар хэзээ ч тийм юм байдаггүй юм, ингээд л дуусаа гээд байсан. Хүмүүс юм мэддэггүй юм байна дөө. Олон улсад юу өрнөдөг, яах ёстой байдаг тухай мэдээллүүдийг учир мэдэх хүмүүс нь хэлж өгч болно доо.

    • Буруу бүхэн бусдын буруу гэж Хятад шинэ вирус байна гэж зарлаад юу өөрчлөгдөх байсан юм бол доо! Монголын жишээг хар өөрсдөө арга хэмжээ авсан бол нутагтаа оруулахгүй байж болох байсан юм.

      • ккк яг үнэндээ.Хятадыг сайн муулж гүтгэсэн гээд Дэлхий валютын сангаас доллор хандивласан юм болов уу ккк, Одоо ч сонгууль ойртож байна. Хөрш хятадаа хэн сайн муулсан нь эрхэм гишүүн гарцаагүй болно ш дээ.

    • ёстой зѳв. Энэ хятадууд дэлхийг нэг л ѳдѳр бохирдуулж ална шүү. Эртхэн тооцоо бодож бусад орнууд мѳнгѳ нэхэмжлэх хэрэгтэй. Манай Монгол улс хохирлоо барагдуулахыг шаардая!

    • Гэгээн цагаан өдөр сэрүүн зүүдэлсэн, үс нь гуужиж бүрэн арилаагүй хэдэн сармагчин зүгээр л хуцаж ульж байна. Энэ вирус дэлхий дахинд дэгдэх л ёстой тахал. Хяталад эхлэж дэгдсэн нь буруу гэж байгаа бол хуц л байна.

    • халуун дайн болох бий дээ. Америк буруутгаж байгаад нэг жижиг бөмбөг хаячихдаг түүхтэй орон штээ. Энэ бол зүгээр нэг  вирус биш их гүрнүүд, үндэстэн дамнасан компаниудын дайны хэрэгсэл гэдэг нь ойлгогдож байна. Монгол улс иргэд энэ дайнд нь нэрвэгдэхгүй дэглэмээ сайн сахиж амьд үлдэж, эрүүл гарах хэрэгтэй байна.

    • ямар зорилгоор америкаас вирус худалдаж авч нууцаар тараав аль нэг улсад зориулагдсан  зэвсэг бүтээж байгаад дотроо алдаж дэлхийд мэдэгдсэн энэ улсаас хариуцлага нэхэх нь түмэн зөв 

    • Өөрийн гэсэн ухаан бодолтой байх хэрэгтэй. Утга учрыг нь ойлгож тунгаахгүйгээр өөрт таалагдсан зүйлээ зөв, буруу гэж шүүх нь сайн юм биш дээ. Тамын галаар асаж байдаг хэл амаа захирч сурах хэрэгтэй шүү. Хэрэв та үнэхээр үнэн зөвийг олъёо гэвэл анх энэ өвчин үүсэж байхад АНУ-н ерөнхийлэгч юу гэж хэлж байсныг санах ёстой. Түүнчлэн ДЭМ-н байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэн сайн биелүүлсэн бэ гэдгийг мэдэх ёстой. Эцэст нь энэ өвчинтэй ямар улс сайн тэмцэж чадаж байна вэ гэдгийг бод. Тэгвэл та бүхний хэлж ярьж бодож байгаа тань арай эерэг өөр өнцгөөс харах байх. Товчоор хариулахад энэ өвчин анх гарахад АНУ болоод Европын орнууд үл тоосон. Өөрийн улсын улс төр, эдийн засаг, хөгжилдээ хэтэрхий бардам сэтгэлээр хандсан. ДЭМ-Н байгууллагын зөвлөмжийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй.Харин манай улс орон яаж даган биелүүлж байсныг та бүхэн мэднэ. Үүний ачаар өнчин ишигний гарзгүй яваа.Муулаад буруутгаад байдаг Хятад улс болонСолонгос, Тайваны эрх баригчид хэрхэн тэмцэж байгаааг мэдсэнсэн бол арай тийм чиг баримжаагүй дуугарахгүй байх аа 

    • Hujaanuud undesnii tsuunh gegdeh mongol, tuvd, uiguruudiig  tahalaar dalimduulj  buur tsuuhun bolgoj ,asar ih gazar nutagiig n hurdan ezelj  avah  holiin bodoltoi baisan  bolovch ,nuudelchid tahald tesvertei g n tootsoogui uursduu balrah shahav.Ungursun 11 ,12 r sard mongold 400 garui hun uushignii hatgaagaar nas barsan n undsendee  coronavirusees bolson n todorhoi.Daraa n humuus mash  uund  hsniad tusch baisan zereg n uuniig batalna.Odoo  bol bugd darhlaatai bolson bna.

    • Орос америк хоёрын  байж байгаа царай энэ Хятад тиим их төлбөрт ойчвол бид яаж хуйхаа маажих вэ гэдгээ бодож бураач

    • Er ni suuliin uyed olon ulsiin erh zuichid iheer beltgegdsen ch OU erh zuin anhnii medleggui bolson Uls oronii ayulgui bdald hohirol uchiruulj ard irgediin ami nas iheer hohirson tohioldold nohon tolwor  zailshgui yrigddag  Govi kambinat bol  dainii tolvort barigdsan yum .Govi kambinat bol daind ami nasaa aldagsadiin haluun ami uree ah duugee aldagsadiin emtersen eleg zurhnii unetei  Yoponii talaas oron suutsnii barilguud barij ogoh sanal tawij bsan ch manaih uildweruud bariulsan Aj uildver HAA n oron boloh zorilttoi bsan uye 
      Ard irged tahal bolzoshgui daiii talaar buur tag bolsoniig  covid 19 batallaa Bidniig bagad Irgenii hamgaalalt hicheeliig 10 jiliin surguuliudad zaaj herhen medeeleh hna herhen hoorgodon tusgaarlah herhen agaarjuulahaas ehleed ariutgal herhen beltgeh gd bugdiig zaadag bsan Oron suutsnii podwoluud chini ugtaa  bolzoshgui ayul  biologiin dainii hundersen uyed humuusiig brluulah br yum shuu de .Getel amralt buudald brlachaad golood bdag 

    • Манайх яагаад хатгаагаар хүүхдүүдээ алдаад байваа !? Манайх эхний бай нь болж байв уу !?  

    • Hyatad ulsiin zabaan, tgd busdiin tuluu hariutslaggui hainga handdagas bolj bainga l delhii dahind aimshigt haldbar tarhadag, covid19 delhiig suhruulysed bhd hyatad uld sanaagara uuchillalt guih ch setgelgui…, er ni iim l ulsuud , uintei odoo delhiin uls ornuud hatuu tootsoj hohiroloo nehemjlej uuchilal huilguulah l hetgteishde!!!! Ingej bj daraa joojon ch gsn iim bohir uildelde anhasrah bolno shuude!! 

    • магадгүй  цаашилбал  Хятадын  Эрх  баригчидыг  Хүн  төрөлхтөний  өмнө  Аюул  занал  учруулсан  хэргээр   Олон  улсын  Шүүхэд  дуудаж  ч  мэдэх  юм

    • Delhii dahind iim aimaar uhel hagtsal mash olon uls alban gazar huvi humuust hohirol uchruulj hyamrald orson ni Hyatadiin buruugaaz bolson tul shuuhed ogj hariutslag tootsoh ni mash zuv 

    • Хөөе сэтгүүлч ээ, мэдээллэсэн гэхгүй, мэдээлсэн гэж бичнэ. Монгол хэлээ эхлээд сур. Наад үгний чинь үндэс нь мэдээ. Үйл үг үүсгэх дагавар л-ийг шууд залгана. Ажиллах гэдэг үгтэй адил бодоод байна уу? Ажил+л=ажилла, мэдээ+л=мэдээл, тус+л=тусал гэх мэт. 10 жилдээ юу ч сураагүй юм уу, хаашаа юм?

    • 1900 oноос хойш дэлхийд гарсан аймшигт тахлууд Эболагаас бусад нь Хятдаас улбаатай гарч байсан юм билээ. Маш зөв Хядтыг олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй. Хятад амьдралынхаа хэв заншлыг жаахан соёлжуулж сорил туршилтандаа хариуцлагатай байх ёстой. 

      • Сүүлийн үед гарсан тахлууд хятад гарсан ч хаанаас эхтэйг өнөөдөр хэн ч тогтоогоогүй ээ. Хамгийн ихээр хар дагуулдаг улс бол яахийн аргагүй л Америк байдаг юм. Тарааж байгаа технологи нь нэг л танил

    • Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижианы мэдэгдлээр коронавирус нь анх Уханийн амьд зэрлэг амьтдыг худалддаг захаас бус, харин АНУ-ын цэргийн армийхан Уханьд импортлон авчирсан хэмээн мэдээлсэн tul anus tuluh yostoi

      • Энэ бол хамгийн үнэнд ойрхон таамаг байна. Би ч гэсэн тэгж л боддог. Хятадын хөгжлийг унагаах бодол нь Америкийн өдрийн бодол шөнийн зүүд нь. Аль л 1990-ээд оноос л  21-р зуун бол хятадын задарлын зүүн гээд хэдэн ч жил хошигров доо.Өвөрмонгол, Шинжааныг баахан турхирав. эцэст нь Конг конгийг бүтэн жилийн турш турхирав. Эдгээр үйдлээс гадна “Гуйлин гүн” гээд шашины гаж урсгалыг Америкиас санхүүжүүлж  1990-ээд оны сүүлээр хятад бас л хорон үйлдэл  хийсэн. Энэ мэтийн хорлонтой үйлдлийг Америк олон хийсэн  дээ

      • Зөв тэр насбарсан эмч болон эмнэлгийн дарга хоёр хүн гэрч болхоор энэ өвчинөөр бараг зориуд хроосон бх

    • Хятадад зөндөө хүмүүс үхээд өвдөөд байхад хараад л шоолоод суусан ш дээ , сар 2 сарын дараа европ америкад ирлээ. Тэгээд юүн бусдаас буруу хайх вэ? Хэлэхгүй яасан юм бэ ч гэх шиг.  Монголчууд аа та нар хажууд нь байсан байж хэлчихсэн бол бид ингэхгүй байсан та нар бас буруутай гэхийн биш бээз

      • Ern bol hytadiin buruu ene tahald zoriulaj labortor hvrtel barisan gesen ANU iim ym baihgvi geed bgaa tegheer uls ornuud tulbur nehej haaltatai niigemiig zad tatah heregte hujaa heden say hvn vhvvlsen baihaa

        • Америк мөрөөдлөөр хийрэхсэн нөхөр өө.Хятадыг Америк,та 2 шиг хаалттай гэвэл монголчуудп бид хэдэн мянгаараа тэнд юугаа хийж өлөн царайлаад хямд төсөг юм хайж явдаг юм. Хятадын хар мянган  иргэдийн дунд шар толгойтнууд хаа сайгүй л явж харагддаг. Хаалттай юм бол тэд хаагуур нь орчихсан болж байна. Тэнгэрээс бууж,газрын гаваар ирээ юу?Хятадын нэг их дээд сугуульд гэхэд 100 гарй орны хүүхэд залууд с сурдаг.Зөвхөн миний сурч байсан гадаад худалдаа.эдийн засгийн их сургуульд л гэхэд 102 орны хүүхэд залуус суралцдаг .Ямар хийх ажилгүй хийрэхлээр хоололсон бидэн шиг хамаатай хамаагүй асуудлаар буруу зөвгүй бурж хийрхэж задгайрах юм уу? ккк

    • ХЯТАДАД ДЭГДСЭН ЭНЭ МУУХАЙ ВИРУСЫН УЛМААС ХҮН ТӨРӨЛХТӨН МАШ ИХ ХОХИРЛОО  АНХНЫ ТОХИОЛДОЛД АРГА ХЭМЖЭЭ АВСАН БОЛ ДЭЛХИЙН УЛС ОРОН ИНГЭЖ ИХ ХОХИРОХГҮЙ БАЙСАН ХЯТАДЫН БУРУУ ҮЙЛДЛЭЭС БОЛСОН УЧРААС АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ УЛС ҮНДЭСТЭН ХЯТАДААС ИРГЭДИЙНХЭЭ АЛТАН АМЬНЫ ТӨЛӨӨ НЭХЭХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ 

    • Зөв. Eвропод корона дэгдээд эхлэнгүүт Хятадын өвдсөн, нас барсан хүмүүсийн тоо эргэлзээтэй санагдсан.Тоогоо эхнээсээ зөв хэлсэн бол бусад улс ч эрт арга хэмжээ авах байсан шүү дээ. Хариуцлага хүлээх ёстой. 

      • Хэн ч байсан учир мэдэхгүй юм илрээд гарахад юу болохыг таниж мэдэх гэж оролдох нь хүний өөрийнх мөн чанар. Тэгээд ч юуг нь мэдээгүй байж манай хар масс шиг үнэн,худлыг ялгах аргагүй болтол нь хийрхэл дэлхийгээр  тараах хэрэг үү? Америк шиг мөнгөтэй улсийг дуурайж дэлхийгээр нэг үнэн худлыг алгахын аргагүй цуу тарааж амьдарна гэвэл юу л бол?! Энэ вирусын гарал бгшлыг яс аривал СЭМ ах нь гаргасан гэвэл магадлал маш өндөрч энэ нь бидний ярих асуудал биш!!! Хийрэхмээр байвал”яс хугарсанч ханцуйдаа” улс дотороо хийрхэцгье дөө ккк. ХАврын хийрхүү улиралтай зэрэгцээд сонгуулийн сендром  давхцаж хийрхэх сайхан хөрс бэлэн байна дөө. Ямар зай завсаргүй гэх биш дээ. Хуурай өвсөнд гарсан түймэр шиг монголынхоо өргөн уудам талаар нэг дотооддоо өдөөцгье дээ.

    • хятад улс хариуцлага хүлээх ёстой сар гаран нууцалж маш их дэгдээсэн нас барсан хүний тоо ч ноотой2

    • Испани ханиадийг америк цэргүүд европд аваачаад 50 сая хүн үхэж байсан  ..хэрэг хуучирдаггүй  гэвэл америктай бас тооцоо бодох болж байна. Даа

      • Харин тийм ээ. Батлагдсан “Испани”ханиад ,булзааруулж бусдад бурууг тохох үйлдээрээ Мерс,САРС,ДОХ, гээд бүх виусын тархалтхаанаас эхтэй нь өнөө хүртэл бүрхэг ч нэг л газраас эхтэй нэг ижил технолгийр улс орнуудуд тархсан байдаг юм

    Холбоотой мэдээ