Оросын 79 бүс коронавирустай, 6 бүс нутаг коронавирусгүй байна

ОХУ-д зургаан бүс нутагт коронавирусын халдвар тархаагүй,  батлагдсан ганц тохиолдол гараагүй 6 бүс нутаг байна. Хамгийн сүүлд Камчатка мужид анхны коронавирусаар халдварласан тохиолдол гарсан бол ОХУ-ын коронавирусын халдвар авсан бүс нутгийн тоо 79 болж өсчээ.

Алтай, Тува, Карели, Карачай-Черкесс, Чукотка, Ненецийн автономит дүүрэгт коронавирус илрээгүй байна.

Stopkoronavirus.ru сайтад мэдээлснээр Ингушети, Магадан, Ульяновск мужуудад нэг халдвар авсан тохиолдол байна. Тохиолдлын тоогоор тэргүүлэгч нь Москва – 3893, Москва муж – 305, Санкт-Петербург – 191. Үлдсэн бүсүүдийн дунд Коми тэргүүлж байна – 59.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ