Амьтны хүрээлэнгийн бар,арслан зэрэг амьтад коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ

2020-04-06

АНУ-ын Нью Йорк дахь Бронкс амьтны хүрэээлэнгийн бар,арслан зэрэг амьтдын шинжилгээ эерэг буюу халдвартай гарсан тухай BBC агентлаг мэдээллээ.

Дөрвөн настай эмэгчин бар Надяад хуурай ханиалгах шинж тэмдэг илэрч,улмаар шинжилгээ хийж үзэхэд коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон байна.

Нийт зургаан бар,дөрвөн арсланд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч,вирусээр өвчилжээ.

Коронавирус нь муурны зүйл,тэр дундаа том муурын төрөлд тооцогддог бард хэрхэн дамжин,халдварлаж байгаа нь тодорхой бус байна.

Амьтны хүрээлэнгээс мэдээлснээр шинж тэмдэггүй боловч халдвар авсан нь тогтоогдсон паркийн ажилтнаар дамжин халдвар авсан гэж үзэж  байгаа юм. Тус амьтны хүрээлэн гуравдугаар сарын 16-наас хойш түр хаалгаа бариад байна.
Эх сурвалж:BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ