• Сүрьеэгийн БЦЖ вакциныг тасралтгүй хийж ирсэн улсуудад коронавирусын өвчлөлийн тархалт,нас баралт бага байна

    2020-04-06

    Энэтхэгт  хүүхэд шинээр төрмөгц заавал сүрьеэгийн БЦЖ вакцинд хамруулдаг нь хүн амын дунд коронавирусын тархалтыг тодорхой хүрээнд барих боломжтой гэж АНУ-ын эрдэмтэд үзжээ.

    Нью Йоркийн Технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар сүрьеэгийн вакциныг бүх нийтэд хийдэггүй  Итали,Нидерланд,АНУ зэрэг улсуудад коронавирусын өвчлөл өндөр байгаа нь тогтоогджээ.

    100 жилийн өмнө бүтээгдсэн  сүрьеэгийн БЦЖ вакцины хувьд менингит болон коронавирустэй ижил шинж тэмдэг үзүүлдэг амьсгалын замын халдварт өвчлөлүүдээс тодорхой хэмжээнд хамгаалдаг болох нь өмнөх судалгаануудаар ч  тогтоогдож байжээ.

    Сүрьеэгийн өвчлөлийн хувьд вирусээр үүсгэгддэггүй,mycobacterium tuberculosis  гэх бактериар үүсгэгддэг. Харин вакцинд нь байдаг  mycobacterium tuberculosis-тай төстэй,нэг бүлд хамрагддаг mycobacterium bovis гэдэг нь   бактерийн хүчийг сулруулсан хувилбар аж.

    Австралийн судлаачид БЦЖ вакцин нь үнэхээр коронавирусын эсрэг хамгаалах боломжтой эсэхийг эмнэлгийн ажилтнуудыг оролцуулан туршилтыг эхлүүлэхээр болжээ.

    Эрдэмтдийн багийн зүгээс улс орнуудад сүрьеэгийн БЦЖ вакциныг шинээр төрөгсдөд заавал хийлгэдэг болгосон он хугацааны дарааллыг коронавирусны тархалт,нас баралттай холбон авч үзсэн байна. Ингэхэд аль болох эрт вакциныг нэврүүлсэн байх тусам эрсдэлт бүлгийн иргэд, ялангуяа ахмадууд коронавирусээс хамгаалагдах боломжтой хэмээн дүгнэжээ.

    Хүн амын оронавирусын нас баралтын төвшин нь 19.7 хувьтай байгаа Иран улсын хувьд БЦЖ вакциныг 1984 оноос  нэвтрүүлсэн байна.

    Хорьдугаар зууны сүүлээр дэлхийн хэмжээнд сүрьеэгээр өвчлөгсдийн тоо эрс буурч,өндөр хөгжилтэй зарим Европын орнууд 1963-2010 онуудын хооронд вакцинжуулалтыг түр зогсоосон байна.
    Судлаачдын зүгээс мэдээлэл нь нээлттэй 180 улсаас 23 нь бүх ард иргэдээ бус зөвхөн эрсдэлт бүлгийн хүмүүсийг вакцинжуулалтад хамруулдаг болжээ.
    Economictimes сайтад гарсан дээрх мэдээллээс тусад нь сонирхуулахад Монгол улсад сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг 1946 оноос хойш дархлаажуулалтанд хэрэглэж байна. Манай улсын Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу дөнгөж төрсөн нярайг 24 цагийн дотор БЦЖ вакцинаар дархлаажуулдаг аж.
    Эх сурвалж:economictimes

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ