• Америкт нийт халдвар авагсдын тоо 305 мянгад хүрч,нийт 8,200 хүн нас бараад байна

    2020-04-05

    Эрүүл мэндийн яамнаас COVID-19 өвчлөлийн нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хийж байна.

    Дэлхий дахинд өвчлөл хэрхэн нэмэгдэж байгааг ЭМЯ-ны Гадаад харилцаа,хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллэв.

    1. Италийн Ломбарди мужид байдал улам хүндэрч байна.Иргэд гадуур гарахдаа амны хаалт зүүхийг,амны хаалт байхгүй үед ороолтоор ам,хамраа халхлан зүүхийг зөвлөсөн байна.
    2. АНУ-д нэг өдийн дотор халдварын тохиолдол 27,800-аар нэмэгдэж нийт халдвар авагсдын тоо 305,000-ыг давж, нийт 8,200 хүн нас барсан байна.
    3. Япон улсад Токио хотод 118 шинэ тохиолдлыг бүртгэснээс 10-19 насны охид,90 хүртэлх насны эрэгтэй,эмэгтэйчүүд байна. Бага залуу насныхан халдвар авч байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлсэн байна.
    4. БНСУ-ын хувьд Бямба гарагт 80 шинэ тохиолдол илэрснээр 21 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна.
    5. БНХАУ-ын хувьд шинээр 30 тохиолдол бүртгэгдсэн нь 25 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Шинж тэмдэггүй 10,025 тохиолдлыг эмнэлэгт тусгаарлан ажиглаж байна.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ