• Австрали улс түр оршин суух визтэй гадаадын иргэдийг нэн даруй тус улсаас явахыг анхааруулжээ

    2020-04-04

    Австралийн Засгийн газраас түр оршин суух визтэй хоёр сар гаруй гадаадын иргэдийг нэн даруй тус улсыг орхин,эх орноо зорихыг анхааруулжээ.

    Тус улсад оюутан,мэргэшсэн ажилчид зэрэг нийт 2.1 сая хүн түр хугацаагаар оршин суудаг байна.

    Үүнээс 118,000 нь ажлаад аялах боломжтой визтэй жуулчид байдаг аж. Мөн 565,000 олон улсын оюутан,сурагчид суралцдагийг тус улсын эдийн засагт эзлэх хувиар нь авч үзвэл төмөр,нүүрсний экспортын дараа гуравт бичигддэг байна.

    “Түр оршин суух визтэй иргэд эрүүл мэнд,сувилал,хүүхэд асрах газар,ХАА,хоол боловсруулах зэрэг тодорхой салбаруудад ирэх зургаан сарын хугацаанд ажлын байртай байх нь баталгаажсан бол визээ сунгуулж болно” гэж Хүн ам хариуцсан сайд Алан Тадж мэдээлжээ.

    Эх сурвалж:South China morning post

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ