Л.Ролонжав: Хачигт хазуулахгүйн байхын тулд аль болох тод өнгийн хувцас өмсөх хэрэгтэй

2022-04-21

Хачигт халдварын идэвхжлийн үе эхэлсэнтэй холбогдуулан ЗӨСҮТ-ийн эмч,тархвар судлаач Л.Ролонжав хачгаас хэрхэн урьдчилан сэргийлэх,хазуулсан үед үлдэцгүйгээр хэрхэн авах талаар мэдээлэл өглөө.

Монгол улсын хувьд гурван өөр төрлийн хачгаас гурван өөр төрлийн өвчлөл хүнд халдварладаг.

Жишээлбэл,хүний төв мэдрэлийн системийг гэмтээж,улмаар унаж татдаг,мартамхай болгодог хачигт энцефалит өвчний хувьд ойн хачгаар дамжин халдварладаг байна.

Ойн хачгийн голомттой  Сэлэнгэ,Орхон,Дархан,Булган,Хэнтий,Хөвсгөл,Архангай аймгуудад амьдардаг,зорчдог хүмүүс заавал вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэй ажээ.

Бэлчээрийн хачгийн хувьд Монгол улсын ихэнхи нутгаар голомттой бөгөөд, малчид,0-9 насны хүүхэд,эмэгтэйчүүд ихэвчлэн хазуулдаг байна.

ЗӨСҮТ-ийн эмч Л.Ролонжав “Хачигт халдварын идэвхжлийн өндөр үе 4-6 саруудад байдаг.

Хачигт хазуулахгүй байхын тулд салхинд гарахтаа тод өнгийн хувцас өмсөж,биеэ 2-3 цагт тогтмол шалгах хэрэгтэй.

Хачиг шумуул шиг шууд хаздаггүй,бие дээр буугаад 2-3 цаг явж байгаад цусан хангамж хамгийн сайтай толгой,чихний ар,суга,цавинд очиж хаздаг.

Малчдын хувьд малын ноосыг гэр орондоо оруулахгүй байх хэрэгтэй” гэв.

Монголчуудын хувьд эрт үеэс хачигт халдвар идэвхжил эхлэхээс өмнө өвөлжөөнөөсөө нүүдэг,малаа тогтмол ариутгадаг, бэлчээрийн малыг салхи сөргүүлэн бэлчээх,өндөр өвстэй газар хэвтүүлэхгүй байх зэрэг аргуудыг хэрэглэж иржээ.

Хазуулсан тохиолдолд үлдэцгүйгээр хэрхэн авах вэ?

“Хазсан тохиолдолд хачгийн толгойг үлдээлгүй авах ёстой.

Хачиг нь буруу харсан хөрөөний ир шиг шүдэлбэртэй байдаг. Хазсан тхоиолдолд шүлснээсээ энзим ялгаруулж, тэр нь хөндий үүсгэж, түүгээрээ дамжуулан хүнээс цус авдаг. Цус орсон тохиолдолд эргэж гулигаж гаргаснаар, халдвар тараадаг.

Хачигт хазуулсан хэсгээ спирт,иод,архиар ариутгаж, эсвэл вазелинтай сав хөмөрч вакумжуулж 2-3 минут байлгаж байгаад, утсаар оосорлож зөөлөн эргүүлэх юм уу займчуулах маягаар татаж авна.

Үүний дараа хачгаа мэргэжлийн байгууллагад шинжлүүлж янз бүрийн халдвартай эсэхийг нь тогтоолгох хэрэгтэй.

Хачигт хазуулсан хэсгээр нь нүх үүссэн байгаа учраас цэвэрлэн,боох хэрэгтэй. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй” гэв.

Шууд үзэх:

 

Холбоотой мэдээ