• О.Ариунтуяа:Филиппинд бүртгэгдсэн нийт тохиолдлын 70 хувь нь халдвар авсан зам нь тодорхойгүй байна

    2020-04-04

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын ээлжит нөхцөл байдлын мэдээллийг өгч байна.

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Лабораториор батлагдсан 12 тохиолдол ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна.

    Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр сэжигтэй тохиолдлынг ХӨСҮТ-д тусгаарласан. Нийт 2464 хүн ажиглалтад байна.

    Токиогоор ирсэн 275 иргэнийг ХӨСҮТ,Цэргийн төв эмнэлэг,Жаргалантын ам,Токио Инн зочид буудалд тусгаарласан.

    Зоонозын Үндэсний төвөөс нийт 6,800 килограмм ачаа,тээш,онгоцыг эцсийн халдваргүйтэл хийсэн”гэв.

    ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа“Сүүлийн 24 цагт өвчлөл АНУ 12,Итали 4 хувиар нэмэгдлээ.

    Филиппинд бүртгэгдсэн нийт тохиолдлын 70 хувь нь халдвар авсан зам нь тодорхойгүй байна.

    71 эрүүл мэндийн ажилтан халдвар авч,долоон нас баралт бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн ажилтнууд халдвар авснаас болж хүний нөөцийн хомсдол үүсч байна”

    Шууд үзэх:

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ