• “Сахал” Эрдэнэбилэгээс буцааж авсан хотын газрыг сайхан тохижуулах гэсэн С.Амарсайханы амбицыг дэмжинэ

    2020-04-04

    “Сүхбаатарын талбайн урд хэсэгт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина” гэж хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 23-нд газар дээрээс нь мэдэгдсэн юм. (Уг мэдээллийг ЭНД-ээс). Тэр үед мөн  Сүхбаатарын талбайн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ю Би констракшн”  компанийн газар эзэмших эрхийг цуцалснаа мэдэгдэхэд бүгд алга ташиж байлаа.”Зоримог шийдвэр гаргаж, зөв ажил хийх нь. МАНАН-гаас газраа авсанд баярлалаа” гэх мэт үгс сошиалаар битүү байсан цаг.

    Гэтэл жилийн дараахь энэ өдрүүдэд хотын дарга  өмнөх мэдэгдлээ ажил хэрэг болгож, өөрчлөн тохижуулах ажлынхаа нээлтийг хийтэл эсэргүүцэн шуугигсад гараад ирэв.

      МАНАН-гийн толгойлогчдын нэг, ХХБ-ны “сахал” Эрдэнэбилэгээс тэр газрыг салгаж авахад нь баяр хүргэж байснаа ч мартсан мэт.

    ХХБ-ны Эрдэнэбилэгийн “Ю Би констракшн” ХХК-д нийслэлийн Засаг дарга Ц.Батбаяр 2006 онд төв талбайнхаа урд хэсгийг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр захирамж гаргасан байдаг. Түүнээс хойш уг компани эзэмшсэн газраа ашиглаагүйгээр барахгүй “Улаанбаатар” банкинд 2017 онд   9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьжээ.

    2016 онд  төв талбайн урд хэсгийг автомашины зогсоол болгосон нь ч мөн л ХХБ-ны Эрдэнэбилэг нар тэр газарт эзэн сууж байх үед  болсон явдал. Тэр үеийн нийслэлийн Засаг дарга Су.Батболдтой гэрээ байгуулахдаа зогсоолын төлбөрийн 30 хувийг нийслэлд төвлөрүүлнэ гэсэн ч 2019 он гэхэд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй байжээ.  Төлбөр яахав гэхэд, төв талбайнхаа газрыг хувийн компанид өгчихсөн улс манайхаас өөр байдаг ч юмуу, бүү мэд. Яг энэ үгийг МАНАН бүлэглэлтэй тэмцсэн өдрүүддээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Тэрээр анх ХХБ-ны Эрдэнэбилэг төв талбайн газрыг авчихсан байгаа тухай мэдээллийг дэлгэж  байв. ЭНД-ээс энэ тухай уншина уу.

    “Ю Би констракшн” ХХК-ийн нэр дээр шилжчихсэн байсан Улаанбаатарчуудын нийтийн эзэмшлийн газар зөвхөн үүгээр зогсохгүй, Гутлын 22-ын арын цэцэрлэг, Драмын театрын хойд талбай, Төв шуудангийн хойд талын модон ТҮЦ-тэй хэсэг газар, МУИС-ийн урд талын оюутны талбай зэрэг газрыг эзэмшилдээ авсан байжээ. Өнөөдөр ч тэдгээр газарт эзэн сууж байсан хүмүүс шүүх дээр маргаанаа үргэлжлүүлж яваа юм билээ.

    Улаанбаатарыг эзэгнэж,тааваараа алхах аргагүй болтол газрын наймаагаар гаршсан улсуудын хэт даварсан үйлдлийг таслан зогсоож,  засаж залруулсан хүн бол С.Амарсайхан дарга. Асар том сүлжээ луйврын эсрэг, нийтийн талбайг нийтэд нь буцаахаар сөрөн зогсоход түүнд амар байгаагүй нь ойлгомжтой. Маш их дарамт, шахалт дор төрд буцааж авсан нийтийн талбайг нийслэлчүүддээ зориулаад гоё тохижуулах амбиц яагаад С.Амарсайханаас гарч болохгүй гэж Click To Tweet

    Жилийн өмнө л усан оргилуур байгуулна гэж зарласан, тэрийгээ бодсоор, төлөвлөсөөр, төсөвлөсөөр урин цаг ч ирж, нээлт ч хийсэн нь дөрөв хоногийн өмнөх явдал. Зэрэгцээд эсэргүүцсэн улсууд гарч ирж, ногоон байгууламж сүйдлэх нь, эдийн засаг унаж байхад ийм их мөнгөөр усан оргилуур барих нь гэж “тэмцэж” буй нь энэ дөрвөн хоногт болж буй улстөрийн акц.

    Жилийн өмнө С.Амарсайхан даргыг “усан оргилуур хийнэ” гэж зарлаж байхад тэд яагаад эсэргүүцээгүй юм бол...? “Сахал” Эрдэнэбилэг нарыг өмөөрвөл өөрсдөө “сахал”-ын хамаатан шиг харагдах учир айж эмээцгээсэн биз. Click To TweetГэхдээ өнөөдөр ч “сахал”-ын хэрэг шийдэгдээгүй, хүмүүс МАНАН-гийнхны тарьсан балгийг мартаагүй байгаа. Тиймээс тэдний хувьдаа ашиглаж байсан газрыг нийтийн өмчид буцаан авсан С.Амарсайхан даргын гавьяа ч үнэ цэнэтэй хэвээр байгаа бус уу.

    Засаг дарга С.Амарсайхан  уржигдар хэвлэлийн бага хурал хийхдээ “Хонхтой цэцэрлэгийг хувьдаа авч,байшин барилга барих гэсэн жижиг ашиг сонирхлоо одоо болих хэрэгтэй” гэж  хэлсний учир энд тайлагдаж байгаа биз?! Нээрээ нэг л өдөр төв талбайн урд захад ХХБ-ны шилэн барилга шиг байшин бариад унавал яах вэ? Ийм эрсдэл, санаархлыг олон нийтийн талбай болгон тохижуулж л байж бүр мөсөн таслан зогсооно гэж С.Амарсайхан дарга харин ч зөв тооцоолжээ. Жилийн өмнө “оргилуур” барина гэж зарласныхаа дараа нийслэлээс зураг төслийн уралдаан зарлахад 16 баг оролцож, одоо хийх гэж буй зураг шалгарчээ. Улмаар энэ оны нэгдүгээр сард уг тохижилтыг хийх эрхийг Нийслэлийн хот тохижилтын газарт шилжүүлсэн байна. Анхны төсөвт өртгөөр бүр дөрвөн тэрбумаар тохижилт хийх дүн гарсныг хэмнэж багасгасаар 3.2 тэрбум дээр буужээ.Хоёр нийтийн бие засах газар, төвлөрсөн шугам, сүлжээ, боржин зам талбай, хүмүүс амарч суух задгай талбай,услалтын систем хийх зэрэг олон ажил хийхэд дүндээ дүн төсөв аж. Click To Tweet Автомат усжуулалтын систем байгуулах учраас  энд мод ургамал улам сайн ургах нөхцөл бүрдэж, ногоон байгууламжид харин ч ээлтэй орчин бүрдэнэ гэнэ.

    Тохижилтын ажил хийхийг Нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, АН-ын дарга С.Эрдэнийн хүү Одбаяр, Э.Бат-Үүлийн үед Авто тээврийн үндэсний төвийн газрын дарга байсан Ж.Энхбат, АН-аас нэр дэвших гэж буй “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-ын тэргүүн Пүрэвхүү нар эсэргүүцэж байгааг л хар. Эд бүгд сөрөг хүчнийхэн, сонгуулийн ажилдаа л бэлдэж яваа хэрэг. Тэгээд ч нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах эрх, үүрэг нь хотын засаг захиргаанд байдаг.  Тэнд хувь, хувьсгал холилдсон юу ч алга. Нийслэлийн ажлыг нийслэлийнхэн л хийж байна. Хамгийн гол нь өөрт “лай” хураан байж мафийнхны савраас салгасан газраа хотын хөрөнгөөр хотынхонд зориулж  заавал тохижуулах гэсэн С.Амарсайхан даргын  амбицыг хүндэтгэж байна. Тэрээр  уржигдар ““Хийснийх нь дараа Та бүхэн дүгнээрэй” гэсэн. Хотынхоо хоймрыг гоё болгох чинхүү хүсэл түүнд байна.

    Төв талбайн урдах цэцэрлэг яагаад бохир заваан, хуучнаараа байх ёстой юм бэ, хажууханд нь байх “Сентрал товер”-ын цэцэрлэг ба усан оргилуур шиг гоё (зураг төслөөр бол түүнээс ч гоё болно) болгож яагаад болохгүй  гэсэн бодол ч надад бас төрж л байна.

    Т.Үлэмж (gereg.mn)

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • коммунистууд ажилтай орлоготой монгол хүнийг дэмжихгүй байна.учир нь тэд ждү г хэзээч дэмжихгүй нь улам тодорхой л болж .нэг муу үрэлгэн ялих шалихгүй мөнгө унагах санаагаа хэрэгжүүлэх гэж улайран зүтгэж байна.

    • Маш зөв ажил болсон. Тэр сахал гэж юун баас хаанаас гараад ирсийн төр дийлэхгүй бол дарах хүн байж л байгаа шүү

    • Дэлхий нийтээрээ корона эдийн засгийн хямрал яриад хүнд бгаа үeд ийм юм ярих цаг яавч биш..Нэн чухал нэг номeрын асуудал яавч биш.Нүхэн жорлонгоо цэгцэл! мод тарь!Ядуусаа өөд нь тат тийм л мөнгөтэй юм бол.

    • Бусдын хувийн мэдэлд авсан нийтийн эзэмшлийн газрыг буцаагаад төрд авсан нь сайн л байна. Гэхдээ одоо тэр хэвээр нь үлдээчих. Ноднин жил коронавирус сураггүй байлаа. Одоо хөрөнгө зардлаа хэмнэх хэрэгтэй байгаа учраас л боль гээд байгаа юм. Түүнээс хотын даргыг эсэргүүцмээр санагдаад л эсэргүүцээд байгаа юм биш. Харин ард иргэд эсэргүүцээд байхад чичрээд дайраад байгаа нь сонгуулийн мөнгөө гаргаж авах гээд байна уу гэсэн хардлагыг төрүүлээд байна.

    • Пүрэвхүү гэж майжгий хүүхэн утааны эсрэг гэж баахан гүйж бүр 5-н толгойн хяналтын зөвлөлд цалинжаад утаагүй болонгуут нээх модонд хайртай болж сахал Эрдэнэбилэгийн салтаа долоогч болж хувирч мөнгө олох санаа гаргачихсан айхтар гар шүү,фб-ээр нь зочлоод үзээрэй,тэгэж олсон мөнгөөрөө гайхуулдгиймуу яаадгийн Америк явж өвөлжих үү нтр гэж найз нөхдөө тохуурхсан шинжтэй,тэнэгтээ л тэр талбай дээр тэр эр эм нь мэдэгдэхгүй улс төрийн биеэ үнэлэгч гомо царайтай А.Саруул гэгчтэй нийлчжээ бас,тэр нь хажууд нь хатгаад байхад бас дагаад намирчихаж ёстой эргүү хар хүүр байна аа,хорио цээрийн үед цуглаан ард иргэдийг турхирсан хэргээр зөрчлийн хуулиар шийтгэх хэрэгтэй,сүүлд нь гэр хорооллоор тэнэгтчихсэн бичлэг хийгээд ч явж байх шиг,иймэрхүү худалдагдсан төрийн эсрэг юмнуудад нүүрээ харуулах хэрэгтэй шүү

    • Үнэхээр хийх гээд улайраад байгаа юм бол 2-3 давхар зогсоолыг газар доор нь шийдэх хэрэгтэй, ил зогсоол байршлын хувьд ямарч үзэмж алга. Энэ хүнд цаг үед ажлаа түр хойшлуулаад тэр их мөнгөөрөө жижиг ААН-дээ дэмжээд өгвөл 100% нийслэлийн иргэд, ААН-дээ дэмжсэн ухаалаг шийд байх байлаа, маш харамсалтай байна. 10 ажилтан маань 1 сараас хойш цалингүй, зээлээ төлж чадахагүй, ААН-үүд түрээсээ төлж дийлэхгүй,бизнесийн зээлийн хүүгээ өгч чадахгүй дампуурлаа. 10 ажилтан, 10 гэр бүл, ард нь дунджаар 40-50 иргэн ядуурлын тоог нэмэх эрсдэлд ороод байна даа…

    • луйварчдаас газар авсан нь зөв талархаж байна гэхдээ усан оргулуур 3.2 тэрбумд хийнэ гэж харин битгий солирч үзүүрэй 

    • Хэнээс буцааж авсан энэ тэр нь энгийн ард бидэнд ямар хамаатайм. Дарга нарын зодоон. Хамгийн гол нь сайхан ургаж байгаа арай хийн дасаж ургаж байгаа моддыг байлгаач л гэж байгаам.

    • Нууцаар авсныг нь ил болгоод төр буцаагаад авсан. Дээр нь хөрөнгө оруулалт хийж олон мод тарьсан. Одоо тэнэг биш л бол өөр хүн хувьдаа авах гэхгүй байлгүй дээ

    • ЭНЭ ТОХИЖОЛТОНДОО ГОЛ ЮМ БАЙГАА ГЭЖ БОДОГДОХГҮЙ БАЙНА ЭНЭ ГАЗАРТАА Л АСУУДАЛ БАЙХ ШИГ БАЙНА ХЭНИЙ МЭДЭЛД ХАМААРЧ ЯАГААД ИЙМ АСУУДАЛ ҮҮСГЭЭД БАЙГААГ ШАЛГАДАГ ХЯНАДАГ ГАЗРААР НЬ ШАЛГУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ ШҮҮ.  

    • Тохижилтын ажил хийхийг Нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, АН-ын дарга С.Эрдэнийн хүү Одбаяр, Э.Бат-Үүлийн үед Авто тээврийн үндэсний төвийн газрын дарга байсан Ж.Энхбат, АН-аас нэр дэвших гэж буй “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-ын тэргүүн Пүрэвхүү нар эсэргүүцэж байгааг л хар

    • Халдварт тахал гарсан, төр ” мөнгөгүй”  гээд байгаа хүнд үед Амарсайхан дарга өөрийнхөө мөнгөөр барьчихаад дараа жил буцаагаад авчихгүй юу даа. Та нар минь эх орон, нийслэлдээ их ” хайртай” гэдэг биздээ.

    • Юу балайраад байгаан нэг ч хүн тэр сахалд буцаагаад өг гээгүй байна. Их хуцвал сахал чинь ч буруугүй тэр төр төлөөлдөг хүн биш хэн түүнд өгсийн тэр улаан хацарт Алимаагаа шоронд хийгээч. За хамаа алга өөр зөв зүйтэй зүйлд хөрөнгө оруулалт хий хамаагүй тэр цавчаагаа хийгээд ч хамаагүй өөр оновчтой юманд хий л гэж ард түмэн уурлаад бна. Мал уу үгүй юу энэ чинь

    • Короногийн үед зардлаа хэмнэж мөнгөө хүмүүсийн эрүүл мэндийн төлөө зарцуулаачээ л гэж хэлж ярихаар бүүр гуйвуулаад мушгиад байх юм даа.Тэгээд ч тэр Эрдэнэбилэг чинь МАН ын Миеэгийн хүн Батбаяр хамаатан нь газар өгсөн байна одоо наад 3.2 тэрбумаа өөр хэрэгтэй зүйлд нь зарцуул сонгуулийн санхүүжилтэндээ нэмэрлэх гээгүй л юм бол….

    • гадагш нь тэлсэн ажил хийгээчээ.нэг дороо л  хийснийгээ солиод байх юм.хотын баруугаарх төмөр замыг  барьлдаа

    • САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГЭЭС САЛГАЖ АВЛАА ГЭДЭГ НЭРЭН ДООР АМАРСАЙХАН ҮРГҮЙ ЗАРДАЛ ГАРГАЖ УСАН ОРГИЛУУР БАӨРИХ ГЭЭД БАЙГААГ НЬ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА???ЯДАЖ ТЭР НОДНИНГИЙН СУУЛГАСАН МОДНУУД ЯМАР ГЭМ ХИЙСЭН ГЭЖ БУДГАЛЖ НҮҮЛГЭЖ БГААГ ОЙЛГОХГҮЙ БНА?БАС ХАМГИЙН ХҮЙТЭН ӨВЛИЙН НИЙСЛЭЛД УСАН ОРГИЛУУР ТИЙМ Ч ХЭРЭГТЭЙ БУС?? 3-Т КОРОНА ГЭЭД ДЭЛХИЙ ДАЯАР ТҮГШИЖ БХАД УСАН ОРГИЛУУР БАРИХ НЬ ТИЙМ Ч САЙН ШИЙДЭЛ БИШ??? 4-Т СОНГУУЛИЙН ЖИЛ УЧИР 3,2 ТЭРБУМЫГ НАМДАА СОНГУУЛЬД АШИГЛАХ ГЭЖ ЧИЧИРЧ БНА ГЭЖ ОЙЛГОЖ БНА??? НААД УСАН ОРГИЛУУР НЬ ТАЛБАЙГ ТОЙРУУЛЖ ТАВЬСАН БУЛШНЫ ДӨРВӨЛЖИН ЧУЛУУ, ТЭНГЭРИЙН ДҮҮЖИН ЗАМ МЭТИЙН ҮЛГЭР ЛУГАА АДИЛ ЗАМХРАН АЛГА БОЛОХ НИГУУР ИХТЭЙ Л БАЙГАА ЮМ ДАА

    • Амараа даргын энэ зоригтой ажлыг дэмжиж байна Ёстой л АНын улсаа боддоггүй  ажил хийвэл авах мөнгөө байнга эхэнд тавьж сурсан зангаараа хандаж байна,Та нар дандаа сөрөг хүчин гэхээр буруу зөв хамаагүй заавал эсэргүүцэх ёстой гэсэн наад муухай зангаа тат

    • Луйвардсан газрыг хэн ч байсан буцааж авах байсан. Тэр луйварчдаа одоо болтол шийтгэж чадахгүй л байна. Коронавирусээс болж, бүх ажил үйлчилгээ хумигдаж байна. Карантиныг сунгаж байна. Эхлээд 1-рт: наад хотоо өмхий үнэрээс салгаач,  2-рт: гэр хорооллынхоо иргэдийн жорлонгийн асуудлыг цэгцэл, эндээс чинь та нар өвчилнө шүү. 3-рт: ядаж гэр хорооллын айлуудыг түрээсийн байранд оруулаад газрыг нь чөлөөлөх ажлаа хийгээч. Хотын унааны асуудал салхинд савж үхэх дүүжин унаа хийхийн оронд метрогоо бодооч. Наад өвөл нь ажиллахгүй усан оргилуураар юу хийх гэж зүтгээд байнаа. Мөнгө цавчих чинь хэрээс хэтэрлээ шүү

    • Дээрэмчдийн авсан газрыг буцааж нийтийн эзэмшил болгосонд талархаж байна. Энэ сахалт Эрдэнэбилэг, Миеэ Энхболд нар яасан ханаж цаддаггүй шуналтнууд вэ.Тэр улаан хацарласан Батбаяр гэж хотын гай.Гэвч амбицдаа ингэж хөтлөгдөх хэрэггүй.Хотын мэр гуай. Цаана чинь дэлхий дээр цар тахал болчихоод байна. Хүн төрөлхтөн үхэж эмгэнэж байна. Байж байгаа ногоон байгууламжаа нурааж баахан цемент овоолох чинь зөв үү. Бид хяналтаа алдаад корона ороод ирвэл 3,2 тэрбум төгрөгөөр хэдэн хүний амь аврагдах вэ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жии. Өөр газар наад байгууламжаа байгуулаад Амарсайхан гэдэг пайз өлгө

    • Буцаагаад  Эрдэнэбилэгтээ энэ газраа өгсөн нь дээр юм байна. Юу ч хийхгүй байж байснаас мань авто зогсоол болоод бусад зүйлээ  түрээслээд жаахан мөнгө олж байг хөөрхий

    • он гараад л цуцлагдах зөвшөөрөл байсан биш юм уу? одоо цуцалчихаар шүүхээр яваад хохирол нэхнэ биз дээ?

    •   Er ni tegeed ene yadarsan ard tumneeree daajignahaa bolioochee!!! Hen avsan um ter gazriig? Tanai MANiin Ulaan hatsart bas l ta nar shig luivar hiigeed ( Tanai MANAN giin)neg luivarchind huuli busaar ugsun.Yag l shireenii tennis togloj baigaa um shig onoo avah geed l ulaarchih um? Odoo ene Huuhdiin urlangiin gazriig tanai neg luivarchin Choijilsuren avch zochid buudal(Novotel) geed tal zasch usan orgiluur hiisen barag 7n jil bolloo ehnii jil ni 2 sar ajillasan baih daraa jil huldsun geed zasaad baisan tegeed l ulger duussan odoo estoi l olnii heldgeer hognii sav … ,Odoo deelee numuruh gej baigaa Batzorig Banhariin hushuu geed l  baahan mungu ugaasan yag teren shig l um bolood baina daa ajilladaggui usan orgiluur bidend uneheer hereggui !!! Yadaj turuunii hunii heldgeer 3 davhar mashinii zogsool hiigeed tujreldee baga ch gesen nemer bolvol arai deer gehdee odoo bish ene ayult uvchnii urshgiig ni shiidej baij boloe!!! Bitgii chichreed bai Batzorigiin araas orov?!

    • юу санаснаа хйи АмарсайханааБуцаагаад сахал Эрдэнэбилэг мэтийн хулгайч нарт алдаж байснаас том юм бариад ард иргэддээ сайхан үйлчлээд яваарай

    • Зураг нь сайхан харагдаж байсан. Харин 3.2 тэрбум төгрөгийн төсвийн задаргааг харах юмсаан.Гүйцэтгэл нь  ШИЛЭН байвал  ёстой зүгээр байна 

    • Одоо сонгууль болно ирээд гуйж л таарна даа та нар налайх гээд л хамаагүй гэж бодоод явдаг юм биш бол

    • Huuhed zaluus tsagiig unguruuh tsetserleg alga uvgud hugshid huuch huurun narlaj suuh gazar alga geed l shaagildaad bg baisan biz de yum hiih geheer dandaa eserguutsej bg,iddeg uudag zavshidaguud avahaar yum heldeggui noomoi bgaad bg 

    • ХОТЫН ГАЗРЫГ ХУЛГАЙЧ НАРЫН САВРААС САЛГАЖ ХОТЫН ИРГЭНИЙ САЙН САЙХАНЫ ТӨЛӨӨ ТОЖИЖИЛТ ХИЙХ ГЭСЭН  ХОТЫН ДАРГЫГ НСРЭГҮҮЦЭЖ БАЙГАА НӨХӨД МАФИЙН ХАМТРАГЧИД МӨН ШҮҮ БҮҮ ИТГЭЭРЭЙ ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙГЭЭРЭЙ ҮНЭН ЯЛНАА 

    • Сахал Эрдэнэбат гэж Монгол улсын хаан юм уу. Төр гэж байдаг бол хууль бус үйлдэл хийсэн нөхдөөс авах нь зөв. Ард түмэндээ үзүүлж чаддаг төмөр нүүрээ мафийн эзэн болсон луйварчинд үзүүлэх ёстой. Шоронд нь хий хөрөнгийг нь хураа. Энэ цэцэрлэг бол нийтийн өмч. Байгаа юмыг байгаагаар нь орхи. Өөр зүйлд хөрөнгө оруулалт хий.

    • Муусайн АНын долдой, гар хөлүүд зүгээр л зайлцгаа. Монголчууд Улаанбаатарчуудад гай бүү бол хол яв. 16-20 онд гайнууд элгээр нь эдийн засаг байгаа бүхнийг хэвтүүлсэн

    • Niislel awsan ni zowoldoo harin usan origluuraa ene udaadaa bolchoholdoo delhii niiteeree dainii baidald bna. obchin zoblon yah ni todorhoigvi bna er ni l udah ujigrah ni oilgomjtoi bolchihloo belen baidaldaa bvhnee zoriuluuluul yasiin hojim hedvvlee bvvr goe usan origluurtai bolj boliishde , 

    • Газрыг буцааж авсан нь сайн хэрэг. Ийм зоригтой алхмууд хийсэнд үнэхээр талархаж байна. Харин энэ цар тахлын хүнд үед ийм их мөнгө зарж бас хэдэн арван жил арчилж тордсоор ирсэн түүхэн ногоон байгууламжаа устгаж байгаа нь ашиггүй нүдээ олоогүй хөрөнгө оруулалт болж байна. Асуудал үүнд байна. Усан оргилуур хийнэ гэж мэдэгдсэн ч ийм зүйл хийнэ гэж төсөөлөөгүй. 

    • Газраа буцааж авсан нь сайн. Тэгээд тэр сайн ажлаа баллах гж бгам шиг заавал амьтны дургүы хүргэн мөнгө үрж тохижилт гж юм хиых ямар хэрэг бн?! Тохижилт хийхгүй болохоор эрдэнэбилэг авах гд бгаму. Гол нь иргэд аан үүд чинь гамшиг дайны бдлд орчод яаж амьд үлдэхэв гж шаналж бхд ийм ажилд мөнгө зарж бга чинь хэнд ч муухаы харагдаж эсрэг намд чинь олз блжишд. Хохь нь болихгүй бл сонгуулиар унана л биз

    •  Хотын үзэмж нэмээд зүгээр ээ.Зуны аагим халуунд тэр хавиар ажил.албаар явж бгаа хүмүүст ч тустай.Шийдлүүдээ төгс шийдээд дундаас нь цавчаа гарахгүй бх дээр хяналтаа сайн хийгээрэй.Дэмжинэ

    • Бид яагаад хөгждөггүй зоригтой юм хийе гэхээр эсэргүүцээд байдаг юм бол. Ямар ард түмэн байна тийм улс төрчид байна гэж үг байдаг. Сонгосон хүндээ ажлаа хийх боломжыг нь олго. Үргэлж хуучнаараа байна гэж юу байдгын

    • Байгаагаар нь ногоон байгууламжаар үлдээ. Тэрний оронд хотын төвийн гэр хороолол Ганданг цэцэрлэгт хүрээлэн болго хө!

    • Газрыг буцааж авсан нь зөв байх Гэхдээ тийм өндөр өртөгтэй зуны гурван сард алдаг оног хааяа ажилладаг усан оргилуур өнөөдөртөө бидэнд хэрэггүй байхаа.Тийм учраас дэмжихгүй гэсэн саналуудыг л дэмжиж байна даа

    • Дэмжиж байгаа. Ухаан саруул, улс төргүй хүмүүс бүгд дэмжиж байгаа. Хувийнхнаас улсын газрыг салгаж авсан Амарсайхандарга мундаг! Амжилт! 

    • Mungu ugaalt ter usan prgiluuraar yah um bee? Hajuuhand ni baina yamar archilj chadah bish ,hairan hurungu teren dor bol 2 surguuli barisan ni deer biz ter munguur. 5 han sar ajillasan uguin hoorond bj bgaad l huldunu tegeed l dashiin shog bidnii mungu. Saya 3 han 7 honogiin umnu talbai deer katok hiisen bsn hen hereglesen um? Hairan hurungu!!!? Boli 

    •   За Пүрэвхүү одоо юу вэ Сонгууль болхоор  гэнэт гарч ирээл нэг их шударга царайлаал ард түмэн үймүүлээл явдий

      • харин тийм энэ муу майжгий хүүхэн сахалд үнэнч царайлж хэдэн цаас олж ганц нэг бандааш мөрнөөс дэмжигч төдийхөн унагааж авдгийм байгаа биз

    • Arai dendu bna ilt buru yum xiix gd nugu urunduu barigdsan uls yasan be manaiulsad xuuli sul bna bx yostoi zuil ch bxgui xuntei xaruitslaga tootsox gexeer xuuli tsoorxoi ba bid yer taivana bx arga algoo bgaa bolgoniig mungund shuangsad suitgej bna yx be ene ulsad eruul uxaantai shudraga toriin alban xaagch gej bnuu  bid ene xotod uzej xarx talbai ch ugui bolox nee modgui bxad mod suitgedeg chi muu xen be iim xuniig shuud xoridog zaalttai xuuli xeregtei bn shuu arai denduu bna iim ulsad bid yaj amdrax be 

    • Хачин сайхан юм хийх байлаа ч цаг нь биш гэдгийг хичнээн хашгирах болж байна. ЭЗ хүчгүйдэх эгзэгтэй үед зөвхөн өөрийг амбиц нэр хүндээ өсгөхийг улайрч байгаа нь харамсалтай.

    • mgl erliiz xurliix ulsaa tseverle mgl xun mgloo avch yavii xarvas xachen tsaraianii amsgaa xoxichno shu medee muu durak min zavaan ichinxorloogiin nuxur mgl xuuxnuud teneg dee xuvtsas umsux xool idexiig zarim tenguud n medne ex oron ard tumen gej medexgui ter zavaan ichinxorloo biluu ter zavaan xuuxniig xaa yavsan gazar gaduurxaad amitan bolgooch ta nar zugeer bxiin teneg yum shig xun xiisen yumniixaa xemjeegeer shiitgelee avch bx yostoi bus uu malnuud minee 

    • хотын өмчийг хотод буцааж авах маш амархан. тухайн үед шийдвэр гаргасан, өмчийг буруу аргаар авсан хүмүүсийг эрүүгийн хуулиар шийтгээд нэрийг нь зарлаад болоо. өмөөрөөд эсэргүүцээд байгаа хүмүүсийг ч нэг адил. одоо хотын төсөв, өмчийг үр ашигтай зарцуулах өөр нөхцөл үүссэн тул энэ хотын даргын буруу шүү. 

    • Тэгэж л эсэргүүцээд байсан юм бол жилийн өмнө зарлахад нь эсэргүүцэхгүй яасан юм,муу сахалын хулгайчууд 

      • ха хаа хааа усан оргилууртай болчихвол хувьчилж болохоо байчихдаг??? Бас л сайхан мал байна шүү дамарсайхантайгаа хамт бэлчвэл

    • Гоё сайхан болгоорой хотын ганцхан төв шүү дээ гоё бүтээн байгуулалт хэрэгтэй дэмжлээ хотын хүүхдүүд

    • Амарсайхан цавчаа хийх гээл чичрээд байх юм ногоон байгууламж хэрэгтэй болохоос саарал байгууламж хэрэггүы

      • Эзэн хаан ЧИНГИС,Эрэмгий жанжин СҮХБААТАР-ын талбайгаа орчин үеийн байгууламжаар чимэглэж хойч үедээ үлдээх нь яагаад буруу гэж!

    Холбоотой мэдээ