Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн мод бутыг хөндөлгүйгээр тохижуулахаар болжээ

2020-04-03

Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт орших Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн мод бутыг нь огтлон тохижуулахад иргэдийн зүгээс ихээр шүүмж,санал ирсэн. Тэгвэл Нийслэлийн Хот тохижилт ОНӨААТҮГ-аас мод,бутыг нь хөндөлгүйгээр, хөрсийг нь сийрэгжүүлэн тохижуулахаар болсон талаар мэдээллээ.

Нийслэлийн Хот тохижилт ОНӨААТҮГ-ын дарга Д.Бямбадорж “Сүхбаатарын талбайн тохижилтын ажлыг хэрэгжүүлэхдээ мод бутыг хөндөлгүйгээр хөрсийг нь сийрэгжүүлэх байдлаар хэрэгжүүлэхээр боллоо” гэв.

Шийдвэрийг албажуулж,ажлын зураг төсөлдөө мод,бутыг нь эргүүлэн багтаан оруулсан байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Үнэхээр хийх гээд улайраад байгаа юм бол 2-3 давхар зогсоолыг газар доор нь шийдэх хэрэгтэй, ил байгаа зогсоол ямарч үзэмж алга. Энэ хүнд хэцүү цаг үед энэ ажлаа түр хойшлуулаад тэр их мөнгөөрөө жижиг ААН-дээ дэмжээд өгвөл 100% нийслэлийн иргэд, ААН-дээ дэмжсэн ухаалаг шийд байх байлаа, маш харамсалтай байна. 10 ажилтан маань 1 сараас хойш цалингүй, зээлээ төлж чадахагүй, ААН-ийн түрээсээ төлж дийлэхгүй, бизнесийн зээлийн хүүгээ өгч чадахгүй дампуурлаа. Өдөр тутмын хэрэглээ, байр, цахилгааны мөнгөө төлж дийлэхгүй боллоо.. 10 ажилтан, 10 гэр бүл, ард нь дунджаар 40-50 иргэн ядуурлын тоог нэмэх эрсдэлд ороод байна даа…

Холбоотой мэдээ