Ө.Энхтүвшин:Өвчний дэгдэлт өндөртэй АНУ,Европын улсуудаас ирсэн 56 хүнийг хамгийн эхэнд шинжилгээнд оруулна

2020-04-03

УОК-ын дарга бөгөөд Шадар сайд Ө.Энхтүвшин “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээрээс энэ удаагийн тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эх орондоо ирэх хүмүүсийн тоо 3,000 байсан бол өнөөдөөр 6,100 болсон байна. Байрнаасаа хөөгдсөн,мөнгөгүйгээс гадна Азиудыг ялгаварлан гадуурхах асуудал аймшигтай болж байгаа учраас иргэд эх орноо зорьж байна.

Тийм учраас бид иргэдээ авна. Гэхдээ нислэгийн хэлэлцээртэй орнууд руугаа нислэг үйлдэх боломжтой.

АНУ-руу,Канад,Англи руу нислэг үйлдэх боломжгүй гэсэн үг.

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр БНСУ-руу хийнэ. Ойрхон хийх хүсэл байгаа боловч боломж нь туйлын хязгаарлагдмал байгаа.

Нийт 56 хүн өвчний дэгдэлт өндөртэй АНУ,Европын улсуудаас ирж байгаа. Гурван хоногийн дараагаас оношилгоонд оруулна. Нэг удаа биш олон удаагийн давтан шинжилгээг хийнэ.

Байрны хувьд бүх бэлтгэлийн хангасан байгаа. ЭМЯ-наас тавьсан аль болох нэг нэгээр нь байлгах шаардлагыг биелүүлэхийг хичээсэн боловч зарим зочид буудалд хоёр,гурав,дөрөв,гэр бүлээрээ байрлах тохиолдлууд байна” гэв.

Сэтгүүлчийн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирсэн эсэх талаарх асуултанд “Одоо л бууж ирж байгаа байх,би бас тийм юм сонссон шүү” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ