Б.Ууганбаяр:Төлбөрөө улсаар төлүүлэх гэсэн 13 иргэний нэрийг ил тод зарлана

2020-04-03

Токио-Улаанбаатарын ОМ502 дугаартай тусгай үүргийн нислэгээр 266 иргэн эх орондоо ирлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр тусгаарлагдсан төлбөрөө төлөхгүй гэсэн хүмүүсийн нэрсийг ил тод зарлана гэлээ. Тэрбээр “Баянхангайн амралтанд байгаа 13 хүн төлбөрөө төлөхгүй, улс хариуцах ёстой гэсэн байна. Сэлэнгийн боомтоор орж ирсэн Сэлэнгэ,Дарханы хүмүүс байна.

ОХУ-аас орж ирсэн, Баян-Өлгий д тусгаарлагдсан 370 хүн байгаагаас хоёрхон хүн л төлбөрөө төлсөн.Бид шаардлагаа тавина” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Эх орон чинь тахлаас аваад ирсэн байхад улсдаа ганц сая төгрөг өгчих сэтгэлгүй юмнууд бас байхымаа

  • Иргэдээ улс орондоо амьдрах боломжгүй болгон гадаадад боолын ажил эрхэлтэл улс орноо өрөнд оруулж дампууруулчихаад ,бас дампууруулчихсан луйварчид,офшортнуудад хариуцлага хүлээлгэхгүй өөгшүүлээд ,тэднүүд нь ахин УИХд орж ирэх гэж сонгуульд оролцохоор биеэ бэлтгэж тэр ч битгий хэл гадаадад зугтан гарсан экс ерөнхийлөгч Элбэгдорж 6сар гаруй дэлхийгээр тэнүүчилж аргагүйн эрхэнд буцан ирэхдээ тусгай онгоцоор ганцаар тансаглан ирж байхад жирийн иргэд юуны төлөө мөнгөө төлж байх ёстой юм бэ? 

  • анхнаасаа хилээр нэвтүүлэхдээ мөнгө төлсөн баримтыг нь үзэж байж онгоцонд суулгахгүй яасан юм бэ . өнөөдөр л гэхэд эрхүүгээс ирж байгаа оюутнуудыг мөнгөө төлсөн тохиолдолд хил нэвтрүүлнэ гээд бж бна  анхнаасаа яг л ингэж байх бсан шүү дээ

Холбоотой мэдээ