• Л.Мөнхтүшиг:Токиогийн онгоцоор ирж буй нэг ч иргэн коронавирусын шинжилгээ өгөөгүй

    2020-04-03

    ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

    “Гадаадын 45 улсад манай улсын 6154 иргэн нутаг буцах хүсэлт ирүүлсэн. Индонезид ирэх боломжгүй байсан гурван хүүхэд энэ онгоцоор ирсэн.

    Энэ удаагийн онгоцоор ирж буй нэг ч иргэн коронавирусын шинжилгээ өгөөгүй.

    Япон улсын хувьд шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ хийх ямар ч боломжгүй гэсэн хариуг өгсөн” гэв.

    Өчигдөр Сөүлийн тусгай онгоцоор ирсэн 261 иргэний хувьд 243 нь БНСУ-д COVID-19 вирусын халдварын шинжилгээ өгч,хариу нь сөрөг гарсан байна.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ