• Индонезод гацаад байсан Г.Есүгэн, Ч.Маралгоо, Х.Номин нар эх орондоо ирлээ

    2020-04-03

    “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээрээс УОК-ын Шуурхай штаб мэдээлэл өгч байна.

    Токио-Улаанбаатарын ОМ502 дугаартай тусгай үүргийн нислэгээр 266 иргэн эх орондоо ирээд буй. Тэгвэл Индонез улсаас ирэх боломжгүй болоод байсан гурван хүүхэд энэ онгоцоор ирсэн талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.

    Г.Есүгэн, Ч.Маралгоо, Х.Номин нар нь хоёрдугаар сарын 25-нд Индонез улсад болж өнгөрсөн өсвөрийн “Fed Cup” тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн юм.

    Гэвч түүнээс хойш эх орондоо ирж чадахгүй, Индонез улсад 40 гаруй хоногийг өнгөрүүлжээ.

    Дөрөвдүгээр сарын 1-ний мэдээллээр энэ удаагийн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээс нэрийг нь хассан гэж ГХЯ-ны яамнаас мэдээлж байсан бол өнөөдөр ийнхүү эх орондоо ирээд байна.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ