• Б.Ууганбаяр:Токиогийн нислэгээр ирсэн сэжигтэй хоёр тохиолдлыг ХӨСҮТ-рүү шилжүүлж байна

    2020-04-03

    Токио-Улаанбаатарын ОМ502 дугаартай тусгай үүргийн нислэгээр 266 иргэн эх орондоо ирлээ.

    Газар дээрээс нь Улсны онцгой комиссын Шуурхай штабын дарга бөгөөд ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр мэдээлэл хийж байна.

    “Сүүлийн мэдээллээр нийт 266 зорчигч,нисэх бүрэлдэхүүнтэй нийлээд 275 хүн газардсан байна. ОБЕГ,ЦЕГ,МХЕГ,Харуул хамгаалалтын байгууллагууд ажиллаж байна.

    Цагаан хувцас хэрэгсэлтэй хүмүүс бол мэргэжлийн байгууллагын хүмүүс байгаа. Тусгай платкаар бүх зорчигч орж халдваргүйтэл хийнэ.

    Тээвэрлэлтийн арга хэмжээг Зам,тээврийн хөгжлийн яамнаас авч хэрэгжүүлж байна.

    Нислэгийн явцад халууныг нь хэмжиж,сэжигтэй тохиолдол гарвал тусад нь суулгаж байна.

    Өндөр настан 30, эрүүл мэндийн шалтгаантай хөгжлийн бэрхшээлтэй 10, бага насны 10, транзитаар нислэг ирж байгаа 55,жирэмсэн 3, бусад 105 иргэн байна.

    Нарийвчилсан үзлэг хийж ХӨСҮТ-рүү шилжүүлнэ. Нислэгээр ирсэн хүмүүсийг нэг дор байрлуулахаар ажиллаж байна” гэв.

    Ийнхүү газар дээрээс нь шууд мэдээлж байх үед сэжигтэй хоёр тохиолдлыг онгоцны арын хаалгаар буулган,ХӨСҮТ-рүү шилжүүлж буй мэдээллийг МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү ирүүлсэн юм.

    Шууд үзэх:

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ